Спорт

Б.Ганхайч "Их дуулга"-ын аваргын алтан медалийг атгалаа

ДАШТ-ий отгон медальт Болдын Ганхайч эх орондоо зохиогдож буй "Их дуулга" тэмцээнд түрүүлж, Монголын багийн эхний алтан медалийг авчирч чадлаа.

Тэрбээр финалд Ази тивийн аварга, Загребийн гранпри, Ташкентийн "Их дуулга"-ын аварга Японы Кирари Ямагүчигийн эсрэг 10 минут үргэлжилсэн хүнд барилдаан хийж, нэмэлт цагт даралтаар ялалт байгуулав.

Тэрбээр өмнө нь Улаанбаатарын гранпри тэмцээнд үзүүрлэж байсан бол энэ удаа дутуугаа гүйцээж, хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан юм.

63 кг-ын дүн

1. Болдын Ганхайч (Монгол)
2. Кирари Ямагүчи (Япон)
3. Нина Шимич (Хорват)
3. Гаэтанэ Дебер (Франц)

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button