Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-ын эдийн засаг удааширч байгаа ч iPhone 17-гийн урьдчилсан захиалга нэмэгдлээ

ОХУ-ын томоохон борлуулагч компаниуд мэдэгдэл хийхдээ iPhone ухаалаг гар утасны шинэ загварын урьдчилсан захилгын урьдчилсан захиалга эрс нэмэгдсэн гэжээ. Мөн дам худалдаачид iPhone 17 загварыг тус улсад бямба гарагт /2025.09.20/ худалдаалж эхэлсэн байна.

“Apple” компанийн гар утасны эрэлт их байгаа нь ОХУ-ын эдийн засаг удааширч байгаа ч тус бүтээгдэхүүний эрэлт буураагүйг харууллаа. Тус улсын бодлогын хүү сүүлийн 20 жилд байгаагүй өндөр хэмжээнд хүрж, энэ жилийн төсвийн алдагдал 4 их наяд гаруй рубль хүрсэн.

2022 онд дайн эхэлж, барууны орнууд хориг арга хэмжээ тавьсны дараа “Apple” компани ОХУ-д борлуулалт явуулахаа зогсоож, “Apple Pay” зэрэг үйлчилгээг зогсоосон юм. Гэсэн ч тус компанийн бүтээгдэхүүний эрэлт буураагүй байна. ОХУ-д бусад улсуудтай харьцуулахад “Apple”-ийн гар утаснууд илүү үнэтэй байдаг ч гэсэн эрэлт буураагүй аж. Тус улсын “Intentive Retail Group” компанийн PR захирал Людмила Семушина “Энэ жилийн урьдчилсан захиалга өнгөрсөн жилээс 66 хувиар нэмэгдсэн” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Дэл
Дэл

Хүүрнүүд мөнгөтэй байна

Зочин
Зочин

ОХУ-д iPhone болон орчин үеийн шинэ техник оруулахыг хориглосон, Казахстан, Монгол мэтийн улсаас дам худалдан авч оруулах байх??

Русский
Русский
Reply to  Зочин

iPhone гэлтгүй Бенз, БМВ зэрэг Герман машин авч унахыг хориглоод удаж байгаа. Орос мафиуд хил гаалиар хулгай, авилгалаар G63 зэрэг G-Class оруулдаг.

Холбоотой мэдээ

Back to top button