Нийгмийн

Үйл явдал: “Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгай” хөтөлбөрт хамрагдсан сурагчдын бүтээлийн үзэсгэлэн болно

09:00 цагт: “Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгай” хөтөлбөрт хамрагдсан ЕБС-иудын сурагчдын бүтээлийн үзэсгэлэн болон хаалтын үйл ажиллагаа Байгалийн түүхийн музейд болно.

09:00 цагт: Дэлхийн чанарын өдөр, Үндэсний чанарын 7 хоногийн хүрээнд “Өөрөөр сэтгэе” уриан дор “Үндэсний чанарын чуулган-2025” үйл ажиллагаа МҮХАҮТ-ын Их танхимд болно. 

09:00 цагт: Өндөр гэгээн Занабазар мэндэлсний 390 жилийн ойд зориулан ваар урлаач, чимэглэлийн зураач, дүрслэх урлаг судлалын магистр Х.Хадхүү “Өндөр гэгээний бүтээл шаазан урлалд” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгийн нээлт Богд хааны ордон музейд болно. 

10:00 цагт "Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг цахимжуулах" үйл ажиллагаа Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хурлын танхимд болно. 

13:30 цагт: Монголын Хуульчдын холбооны Өмгөөллийн хуулийн этгээдүүдийг дэмжих хорооноос санаачлан “Өмгөөллийн хуулийн этгээдүүдийн туршлага солилцох өдөрлөг” Хуульчдын ордонд болно.  

Монголын төр, шашин, соёлын нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тохиолдуулан бурхан урлаач Ч.Батзориг “Суварга” лекц Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button