Нийгмийн

Үйл явдал: Хубилай Сэцэн хааны мэндэлсний 810 жилийн ой зориулсан эрдэм шинжилгээний хурал болно

Өнөөдөр болох үйл явдал 

08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно. 

09:00 цагт: Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Хүүхэд-Хайр-Ирээдүй Хүүхдийн үндэсний чуулган Төрийн ордны их танхимд болно. 

09:00 цагт: Гаалийн зуучлагчдад тулгамдаж буй асуудал, ёс зүй, хариуцлагын түвшинг сайжруулах, тэдгээрийн үйл ажиллагаанд үүсэж болзошгүй авилгын эрсдэлийг тодорхойлох, “гааль-гаалийн зуучлагч байгууллага”-ын хамтын ажиллагаанд тавих иргэний нийгмийн байгууллагын хяналтыг сайжруулах асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг ГЕГ-т болно.

09:00 цагт: Хубилай Сэцэн хааны мэндэлсний 810 жилийн ой зориулсан “Хубилай сэцэн хаан: Амьдрал үйл хэрэг” эрдэм шинжилгээний хурал МУБИС-ийн I байранд болно.

10:00 цагт: Хэл ба Эрх мэдэл: “Монгол Улс дахь ТББ-уудын эсрэг нэршлүүдэд хийсэн Шүүмжлэлт дискурс шинжилгээ” сэдвээр сургалт  ХЭҮК-ын хурлын танхимд болно. 

10:00 цагт: Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан “Чингис хааны эрин” хүндэтгэлийн хурал МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд болно. 

10:00 цагт: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно. 

11:00 цагт: “Элчин сайдын индэр” хүндэтгэлийн лекцийн үйл ажиллагаанд ХБНГ Улсаас Монгол Улсад суугаа Онц багаад Бүрэн эрхт Элчин сайд ноён Хэльмут Кулитц урьж, “Монгол Германы дипломат харилцааны 50 жилийн амжилт, хэтийн төлөв” сэдвээр лекц ШУА-ийн Их чуулганы танхимд уншина. 

12:00 цагт: Монгол, Индонез Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын бизнес форум  Шангри-Ла зочид буудалд болно. 

12:00 цагт:  “Монголын үндэсний жороо морин спортын холбоо” -ноос “CHINGGIS KHAN CUP” 2025 жороо морины тойргийн уралдааны талаар Үндэсний мэдээллийн төвд  мэдээлэл хийнэ. 

12:00 цагт: Монголын шаазан ваарын үйлдвэрийн 70 жилийн түүхт ойд зориулсан Х.Батпүрэвийн шаазан ваарын үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.

-Нэрт хөгжмийн зохиолч Г.Дарамзагдын нэрэмжит Олон улсын мэргэжлийн дуулаачдын V уралдааныг Монгол Улсын Консерваторын концертын танхимд хоёр үе шаттай зохион байгуулж байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button