Oreo АНУ-д сахаргүй жигнэмэг худалдаанд гаргана
Oreо жигнэмгийг үйлдвэрлэдэг “Mondelez” компани мягмар гарагт /2025.12.09/ мэдэгдэл хийхдээ сахаргүй жигнэмэг нэгдүгээр сараас АНУ-д худалдаалж эхэлнэ гэжээ. Ингэснээр тус компани анх удаа сахаргүй Oreo АНУ-д борлуулна. “Mondelez” Европ болон БНХАУ-д сахаргүй жигнэмэг худалдаалдаг юм.
Хэрэглэгчид одоо үед ухамсартай байдлаар амттанаа сонгодог болсон гэдгийг тус компани онцолжээ. Сахаргүй Oreo зах зээлд нийлүүлснээр ийм сонголт хийх боломжийг нь гаргаж өгнө гэж “Mondelez” компани үзэж байгаа юм. Бусад компаниуд ч мөн хэрэглэгчид илүү эрүүл зуушийг сонгох хандлага үүссэн гэдгийг мэдээлж байна. Тодруулбал “Circana” судалгааны компани энэ жилийн эхээр нэгэн тайлан нийтэлсэн юм. Тус тайлан америкчуудын ихэнх нь эрүүл мэндэд сайн гэгддэг амттануудыг сонгож байгааг тогтоосон байна.
“Conagra Brands” компани саяхан нийтэлсэн тайланд Шинэ мянганыхан болон Z үеийнхэн порцоо хянаж болох эрүүл мэндэд чиглэсэн амттан сонгодог болсон гэж бичжээ.
Эх сурвалж: Associated Press












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.