Оросын "Русал" компани нэхэмжлэлийн маргаандаа Рио Тинтог ялсан нь "Оюу Толгой"-г эзэмших үндэслэл болохгүй
Оросын компани Австрали дахь хөнгөн цагааны үйлдвэрийн хувь эзэмшлээ алдсантай холбоотойгоор Рио Тинто компанитай шүүхийн маргаан үүсгэсэн юм.
Оросын Форбес.ру-д мэдээлснээр,
2025 оны дөрөвдүгээр сард ОХУ-ын "Русал" компани Их Британи–Австралийн уул уурхайн хамтарсан Рио Тинто болон бусад хэд хэдэн компанийн эсрэг Калининград мужийн Арбитрын шүүхэд нийтдээ ойролцоогоор 105 тэрбум рублийн нэхэмжлэл гаргасан байна. Хэргийн материалаас үзвэл, 12-р сарын 10-нд шүүх уг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр хэргийг хаалттай горимоор хэлэлцжээ.
The Wall Street Journal сонинд бичсэнээр,
уг хэрэгт Австралид байрладаг томоохон хөнгөн цагааны үйлдвэрийг удирддаг "Queensland Alumina" компанийг гуравдагч этгээдээр татан оролцуулсан аж. Уг хамтарсан үйлдвэрийн 80 хувийг Рио Тинто, харин үлдсэн 20 хувийг Оросын "Русал" компани эзэмшдэг.
2022 онд Австрали улс Оросын эсрэг хориг арга хэмжээ хэрэгжүүлсний дараа Рио Тинто бүрэн эрх мэдэлдээ авсан талаараа мэдэгдсэн юм. Эдгээр хориг нь ОХУ-д хөнгөн цагаан болон хөнгөн цагааны исэлийг нийлүүлэх боломжийг шууд хязгаарласнаас гадна энэ салбарын бизнес эрхлэгч Олег Дерипаска, Виктор Вексельберг нарын үйл ажиллагаанд нөлөөлсөн гэжээ.
Австралийн шүүхээс "Русал"-ын нэхэмжлэхийг 2-р сард хэрэгсэхгүй болгосон ч Оросын Арбитрын шүүхэд ханджээ
"Русал" компанийн зүгээс Рио Тинто-гийн энэ шийдвэрийн эсрэг Австралийн шүүхэд маргасан бөгөөд "Queensland Alumina" гэрээний үүргээ зөрчсөн гэдэг үндэслэлийг гаргасан юм. Гэвч шүүх 2-р сард нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, "Русал"-тай байгуулсан гэрээнүүдийн хувьд хориг арга хэмжээг форс-мажорын буюу давагдашгүй нөхцөл үүссэний улмаас үйлдвэрийн 80 хувийг эзэмшдэг Рио Тинто шийдвэр гаргасан нь зөв үндэслэл гэж үзэх хангалттай нөхцөл хэмээн шийдвэрлэсэн байна.
Рио Тинто-гийн зүгээс Ройтерс агентлагт ирүүлсэн мэдэгдэлдээ,
"Русал" компанийн Оросын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Австралийн эрх бүхий шүүхээс аль хэдийн шийдвэрлэгдсэн асуудлыг дахин хэлэлцүүлэхийг оролдсон хэмээн мэдэгджээ.
"Русал" компани дээрх нөхцлөөс гарахын тулд өөр эх үүсвэрээс түүхий эд хайж эхэлсэн байна. Тус компани нь 2024 онд Австралийн шүүхэд "Queensland Alumina" үйлдвэрийн 20 хувийн эзэмшлийн эрхээ сэргээх оролдлого бүтэлгүйтсэний дараа уг нэхэмжлэлийг өнгөрсөн жил гаргасан билээ. Австрали улс 2022 онд ОХУ-аас Украинд цэргийн ажиллагаа эхлүүлсний хариуд өргөн хүрээтэй хориг арга хэмжээ авч, үүнд ОХУ-д хөнгөн цагааны түүхий эд экспортлохыг хориглосон шийдвэр ч мөн багтсан юм.
Мөн Ройтерст бичсэнээр,
"2022 оны гуравдугаар сард энэхүү хориг хэрэгжиж эхэлсний дараахан Рио Тинто уг үйлдвэрт дангаараа хяналт тогтоож, "Русал"-ыг удирдлага болон бүтээгдэхүүний нийлүүлэлтээс шахан гаргасан. Рио Тинто ОХУ-д шууд эзэмшлийн хөрөнгөгүй боловч "Русал"-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд нэр дурдагдсан хариуцагчдын дунд Рио Тинто-гийн охин компаниудыг мөн багтаасны дотор Монгол Улсад байрлах Оюу Толгойн зэс алтны уурхай багтсан бөгөөд үүний 66 хувийг Рио Тинто эзэмшдэг. Москвагийн нэрлэдгээр Монгол Улсыг “найрсаг хөрш” хэмээн тодорхойлдог бөгөөд тус улс ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ аваагүй цөөхөн улсын нэг" хэмээжээ. Гэхдээ бодит нөхцөл байдал дээр ОХУ-ын мужийн Арбитрын шүүхийн шийдвэрээр "Оюу Толгой" компанийг өмчлөх, хувь эзэмших зэрэг эрх үүрэг "Русал" компанид үүсэх боломжгүй. Рио Тинто группийн зүгээс тус шүүхийн шийдвэрийг хууль бус гэж үзэж буй учир олон улсын Арбитрт хандах нөхцөл үүсэх боломжтой юм. Рио Тинто нь ОХУ-д хөрөнгөгүй учраас түүний хувь эзэмшлийн компаниудыг "Русал" нэхэмжлэгчээр татсанд Монгол Улс ч үүрэг хүлээх, шийдвэр гаргах шаардлагагүй. Харин "Русал" компанийн энэ нөхцөл байдлыг Рио Тинто компанитай санхүүгийн эсвэл түүхий эдийн хэлцэл хийх шахалт үзүүлж байна хэмээн ажиглагчид тайлбарлаж буй юм.
Австралийн хөнгөн цагааны экспортын хориг болон Украинд байрлах хөнгөн цагааны ислийн үйлдвэрийн үйл ажиллагаа зогссоны улмаас "Русал" 2022 онд Сибирь дэх хөнгөн цагаан хайлуулах үйлдвэрүүдээ түүхий эдээр хангахын тулд Хятад болон бусад улсаас нэмэлт нийлүүлэлт хайж эхэлсэн. 2025 онд тус компани Энэтхэг дэх хөнгөн цагааны ислийн үйлдвэрийн 50 хүртэлх хувийг үе шаттайгаар худалдан авахаар төлөвлөж буйгаа зарласан юм. Мөн 2028 онд ОХУ-ын Ленинград мужид жилд 4.8 сая тонн хүчин чадалтай шинэ үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна.
2023 онд "Русал" компани ОХУ, Ирланд, Ямайка, Гвиней дэх хөрөнгүүдээсээ түүхий эдийн нийлүүлэлтийг дэмжих зорилгоор Хятадын мөн ижил төрлийн үйлдвэрийн 30 хувийг худалдан авч байсан юм. Рио Тинто-гийн зүгээс "Русал" компани ОХУ-д ч, Австралид ч адилхан шүүхэд хандаж, хохирол нэхэмжлэх эрх нь мэдээж нээлттэй хэмээжээ. Гэхдээ ОХУ-д өрнөж буй эдгээр шүүхийн ажиллагааг зүй ёсны бус гэж үзэн шийдвэрээс нь эрс татгалзаж буй.
Түүнчлэн Рио Тинто "Русал" компанийн нэхэмжлэлийн хүрээнд өөрсдийн байр суурийг хамгаалж, эрх ашиг, хөрөнгөө хамгаалахад шаардлагатай бүх арга хэмжээг авсаар байх болно хэмээн мэдэгдсэн байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ маргаан дээр энгийн иргэн хүний нүдээр харахад том корпорациуд жижиг улсуудын нэрийг барьцаалж шахалт хийдэг хэв маяг л харагдаж байна шударга ёс хаана байна гэдэг асуулт толгойд эргэлдсээр
Монголыг найрсаг гээд нэрлэчихсэн мөртлөө хэрэг дээрээ ашиг сонирхлын жагсаалтад оруулдаг нь жаахан эвгүй санагдаж байна
Өчигдөр оросын мэдээлэлд Оюутолгойг дизeль түлш нийлүүлэхээ зогсоох,мөн төмөр замд эзэмшдэг 51 хувиа ашиглаж төмөр замыг гацаах аргаар Оюутолгойг эрхэндээ авах боломжтой гэжэээ...аюултай шүү оросууд.
Калиненград гэж у бдийн? Ленинград гэдэг нь үү.? Манайхаар бол Дорнод аймгийн шүүх үү? Хаха онигоо. Асуудлаа шийдээч олох янзын хүн итгэхэд хэцүү элдэв юм гаргаж ирж бсанаас.
Орос оркуудаасаа эх газраар тусгаарлагдсан Балтийн тингис дээр сумын дайтай нутаг байдаг юм.
Калининград гэж хуучнаар Кёнигсберг.Тевтоны хөлөгт баатруудын төв байсан газар. Дэлхийн хоёрдугаар дайны төлөөсөнд Германд ЗхУ д дайны төлөөсөнд өгсөн.
Орос Австрали хоёрын хоорондын асуудалд гуравдагч орны компаниудыг чирж оруулж байгаа нь ёстой л хачирхалтай улс төр эдийн засаг хоёр холилдвол ийм л юм болдог
Монголд байрлах том төслүүдийг иймэрхүү маргаанд татах гэж оролдож байгааг эрс татгалзах нь зөв
Мэдлэг гавал баярцогт ичиг
ene hereg bol tom mungutei kompanuud huuli shuuhiig ooroo zasdag yum shig sanagdaad baigaa ni irged bidend mash buruu jishig bolood baina neg tald ni horig nuguu tald ni ashig
Монголтой холбоотой нэр дурдагдахад л хүмүүс санаа зовж эхэлдэг нь аргагүй ч манай улс энэ тоглоомд оролцох ёсгүй гэдгийг ил тод хэлэх хэрэгтэй гэж бодож байна
Манайхаас асуух ч үгүй..нэг шөнө л танкаа оруулж Оюутолгойг эзлэх ч магад...Дайнд хамаг мөнгөө барж сүйрсэн Оркорозуудад нэр хүнд ичих нүүр хүнлэг сэтгэл үгүй..400 жил тийм л байгаа..одоо ганц найдвар урд хөрш шүүү..манай тусгаар тогтнолд санаа тавьж Сила 2 газын хоолойноос татгалзсан Ши даргад л итгэж найдахаас өөр замгүй шшүүү...дэлхийд Орозыг дарах хүч Аугаа их дундад улсад л байнадаа..
Рио талд ашигтай шийдвэр гарсан байхад дахин шүүхэд хандаад байгааг ойлгохгүй юм магадгүй цаанаа өөр тохироо хэлцэл хийгдэх гэж байгаа байх
bid nar dandaa tom ulsuudiin margaaniig harsaar baigaad ali ni buruutai ali ni zov gedgiig martaj baigaa yum shig sanagddag gol ni irged bolon ajilchid hohirohgui l baih yostoi
ene buh yriltslagaas harahad horig gej nerlesen shiidver nuguu tald ni biznesiig buren suiruuldag gants l zorchiltei bolson yum shig baigaa ni unen hetsu
irged bidend bol ene buh too barimt ner tomyo yag yu ch helehgui gol ni manai ulsad yamarch ergelzeetei shiidver irku baih l chuhal
bid uuriinhuu ashig sonirholoo l hamgaalah heregtei gej boddog bolhoos ene gadnii margaaniig shiideh albagui shuu dee
Том компаниуд хоорондоо заргалдахаараа жирийн ажилчид нийлүүлэлтийн сүлжээ хамгийн түрүүнд хохирдогийг олон жишээ харуулсан
ene margaan manaid shudarga huuli gej yuch baihgui yum shig medremj toruulj baina neg n shuuhiig nuguu n horigiig ashiglaad
Олон улсын бизнес улс төрийн хэрэгсэл болоод эхлэхээр хэн ч хожихгүй гэдгийг ойлгох хэрэгтэй баймаар
bid baahan too hemjee shuuhiin ner harsaar baigaad gol asuudal ni yu be gedgiig martaj baina gej bodoj baina
ene asuudlaas harahad neg kompanii ashig nuguu kompanii amidraliig shiidej chaddag bolson ni unen aidas toruulj baina
Эдийн засгийн хориг гэдэг жирийн хүмүүсийн амьдралд л хамгийн их нөлөөлдөг шүү дээ
bid nar neg taliig barij shuumjleh hereggui harin uuriinhuu huuli erh zui ulsiin ner hundee l bodoh yostoi
Ийм том мөнгөний маргаан эцэстээ улс орнуудын харилцаанд сүүдэр унагаж байгаад харамсаж байна
ene hereg duusahgui udaan yriltsagdsaar baih shig sanagdaad baigaa ni unen hervee taluud zohitsoj chadahgui bol
Манайх шиг жижиг зах зээлтэй оронд гаднын ийм маргаан маш эмзэг нөлөө үзүүлдэгийг төр ойлгох хэрэгтэй
bid irged bol ene buh yamaa barimt dundas yag yamar ashig garsniig l harah gej oroldoj baina
Шүүхийн шийдвэр бүрийг улс төржүүлээд байвал итгэл алдагдана
ene margaan neg tald ni huuli nuguu tald ni mungunii toloo hiigdej baigaa tulaldalt shig haragdaj baina
Монголын нэр дурдагдахад л сошиалд янз бүрийн таамаг явдаг нь харамсалтай
bid uuriinhuu huuli togtool ulsiin zugees tod bair suuri ilerhiilehgui bol daraagiin daraagiin hereg end hurch irne
Том компаниудын дунд шударга тоглолт гэж байдаг эсэхэд эргэлзэх болжээ
ene asuudliig harsaar baigaad horig gej yu boloh business gej yu boloh gedgiig dahin bodoj uzlee
Монголчууд бид хэн нэгний талд орох биш өөрсдийгөө хамгаалах ухаан хэрэгтэй
Баярцогтыг барьж хориоч ээ.Түүний гэрээ байгуулахаас өмнө ОТ, Туркиз-ийн хувьцааг их хэмжээгээр авч, хувьдаа их ашиг олж, гэрээ байгуулсан нь л Хятадад бол цаазаар аваачих хангалттай үндэслэл, баруунд бол насаар нь хорих ялтай ш дээ.
Иванууд далд санаатай хулгайчууд евроазийн гэрээгээ байгуулахгүй байвал болоо шдээ гэрээнд нь ямар заалтууд бөйна. Хятадад ч шахалт үзүүлж байгаа оросууд. Монголыг жижиг гэж их дээрэлхэжийнаа. Цаг цагаараа байдаггүй гэдэг байхаа. Хариуг нь хатуухан барих өдөр ирж л тааран.
Өмнөговь аймгийн сум дундын шүүхээр шийдвэр гаргуулаад, хэдүүлээ хятадын Бугатын төмрийн үйлдвэрийг авна гэхтэй л адил. Оросууд ичих нүүргүй дээрэмчид
OROS HULMASUUD HUDLAA SURTAL UHUULGA HIISEER KK OROSIIN SHUUH OROSIINHOO TALD SHIIDVER GARGAJEE UURHAI N AVSTRALID BGAA KKK
Орос ч Оюутолгойг авахсах гээд шүлс нь гоожиж бгаа л даа, мэдээж манайхан ч дуриай л бгаа, цус чинь тээ гэлмэр, хухай !!!
tanidag orosuud n yarshig awaasai. muuhai riotinto z##l