Гадаад мэдээДЭЛХИЙ

Жагсаалын улмаас Иранд интернэт тасарч, гадаадаас дуудлага орж ирэхээ больжээ

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Иранд эрх баригчдыг эсэргүүцсэн томоохон жагсаал өрнөсөн. Үндэсний валютын ханш их хэмжээгээр унаж, амьжиргааны зардал өссөнд дургүйцсэн иргэд цагдаа нартай мөргөлдөж байгаа юм. Үүний улмаас 45 хүн нас баржээ.

Баасан гарагт /2026.01.09/ Иранд интернэт тасарч, гадаадаас дуудлага орж ирэхээ больж, нислэгүүд цуцлагдсан байна. Өөрөөр хэлбэл Иран олон улсаас тусгаарлагдан, холбоо тасарчээ. Ингэж холбоо тасарсны улмаас Иранд төвтэй үйд ажиллагаа явуулдаг цахим мэдээллийн агентлагууд болж буй үйл явдлын талаар шууд мэдээлж чадахгүй байгаа аж.

Иранд өрнөж буй жагсаал нь сүүлийн гурван жил үзэгдээгүй өргөн цар хүрээг хамарч буй. Хэрвээ жагсаалын нөхцөл байдал дордвол Ираны Дээд удирдагч Аяатолла Али Хамэнэй ойрын хүмүүстэйгээ Москва руу зугтахаар төлөвлөж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Олон мянган хүнийг олон жил зовоосон энэ лалын дэглэм энэ улсад нурж унаасай билээ!!!

Б.
Б.

Жагсаалын улмаас интернэт тасраагүй, иргэдийн жагсаалыг цус асгаруулан дарах гэж эрх баригчид зориуд тасалсан юм. Жоохон мэдээлэлтэй байж юмыг зөв ойлгож байгаачээ. Коммунист, фашист, лалын хэт үзэлтнүүд л ард түмнийг харгисладаг. Одоо нуран унаж байна.

Холбоотой мэдээ

Back to top button