Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын томоохон газрын тосны компани Венесуэль нь одоогоор хөрөнгө оруулах боломжгүй улс гэжээ

АНУ-ын газрын тосны томоохон компани болох “Exxon Mobil” компанийн гүйцэтгэх захирал Даррен Вүүдс Венесуэль нь одоогоор хөрөнгө оруулах боломжгүй улс гэжээ. Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-ын газрын тосны аваргуудыг Венесуэлийн зах зээлд нэвтэрч бизнес эрхлүүлэх хүсэлтэй байгаа. Гэхдээ Вүүдс хэлэхдээ “Exxon Mobil” компани Венесуэлийн зах зээлд эргэн нэвтрэх боломжийг үнэлэхэд бэлэн гэжээ.

Трамп Цагаан ордонд газрын тосны томоохон компаниудын удирдагчдыг хүлээн авч уулзсан байна. “Chevron” компанийн дэд дарга Марк Нельсон Венесуэль дэх үйлдвэрүүдийн өргөтгөлөө 100 хувь нэмэгдүүлэхэд бэлэн гэжээ. Тэрбээр нэмж “Бид мөн ирэх 18-24 сарын хугацаанд сахилга баттай хөрөнгө оруулалтын схемийнхээ хүрээнд газрын тосны үйлдвэрлэлээ 50 хувиар нэмэгдүүлэх боломжтой” хэмээсэн байна.

Харин “Exxon Mobil” компани хөрөнгө оруулалтыг нь хамгаалах бат бөх тогтолцоо хэрэгтэй гэжээ. Тус компанийн захирал Вүүдс “Манай хөрөнгийг хоёр ч удаа хураан авч байсан. Тийм учраас Венесуэлийн зах зээлд гурав дахь удаа нэвтрэхийн тулд мэдэгдэхүйц өөрчлөлт гарах шаардлагатай” гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button