Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2026 оны эхний хоёр сард 4.7 их наяд гарчээ
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2026 оны эхний 2 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 4.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 294.3 (7.1%) тэрбум төгрөгөөр өсөж, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 4.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 56.0 (1.4%) тэрбум төгрөгөөр тус тус буурчээ.
Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2026 оны эхний 2 сард 4.7 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 720.0 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Татварын нийт орлого 2026 оны эхний 2 сард 3.7 их наяд төгрөг болж, өмнөх оноос 67.8 (1.8%) тэрбум төгрөгөөр буурахад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 112.3 (39.3%) тэрбум төгрөг, орлогын албан татварын орлого 109.9 (8.1%) тэрбум төгрөгөөр, онцгой албан татварын орлого 78.7 (38.1%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь нөлөөлсөн байна.
Харин нийгмийн даатгалын орлого 110.7 (14.6%) тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 64.7 (8.7%) тэрбум төгрөгөөр өсжээ. 2026 оны эхний 2 сард татварын нийт орлогын 33.8 хувийг орлогын албан татвар, 21.8 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 23.5 хувийг нийгмийн даатгалын орлого, 7.3 хувийг гадаад үйл ажиллагааны орлого, 3.5 хувийг онцгой албан татварын орлого, 10.2 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого тус тус бүрдүүлж байна. Орлогын албан татварын 65.3 хувийг ААНОАТ, 34.7 хувь (буцаан олголтыг оруулсан дүнгээр)- ийг ХХОАТ-ын орлого бүрдүүлж байна.
Т.БАТСҮРЭН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
tatvar nemegdej baigaa ch zarlaga bas ih bna
НӨАТ болон нийгмийн даатгалын орлого өссөн нь сонин байна
ard irgediin tatvaraar l tusuv duurch baigaa shuu
zarlagaa bagasgah tal deer iluu anhaarah heregtei
Эдийн засгийн бодлогоо зөв барих хэрэгтэй
Улсын төсөв илүү хяналттай байх хэрэгтэй
ene toonii ard irgediin hudulmuriin mungo baigaa
edii zasag hetsuu baigaa ni endees haragdaj bn
Ийм тоонуудыг харахаар эдийн засаг бодогдож байна
uls orlogo zarlagaa sain tootsoh heregtei