Алдарт загвар зохион бүтээгч Жон Галлионо Zara брэндтэй хоёр жил хамтран ажиллана

Британи гаралтай загвар зохион бүтээгч Жон Галлиано Zara брэндийн загвар зохион бүтээгчээр эргэн иржээ. Тэр бол алдарт Givenchy, Christian Dior, Maison Margiela зэрэг брэндийн ерөнхий дизайнераар ажиллаж байсан юм.
Түүний загварын шоунууд түүх, соёл, кино, уран зургийг хослуулсан гайхалтай тавилттай байдгаараа онцлог. Тэр Dior брэндэд ажиллаж байхдаа Saddle bag-ийн дизайныг гаргаж байсан бөгөөд өнөөг хэр уг цүнх нь тус брэндийн алдартай цуглуулгын нэг болсоор буй.
Жон Галлиано Zara-тай хоёр жлиийн хамтын ажиллагааг эхлүүлсэн бөгөөд 2024 онд Margiela брэндээс гарснаасаа хойш албан ёсоор хамгийн том эргэн ирэлтээ ийн хийж байна. Zara урьд нь олон дизайнертай хамтарч байсан ч ийм урт хугацааны хамтрал хийсэн нь анхных юм.
Түүний хувьд тансаг хийцлэлийг олон нийтэд зориулсан загварлаг байдалтай хослуулах хэлбэрээр Zara-д шинэ төрх бий болгоно гэх хүлээлт бий.
Т.БАТСҮРЭН






АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.