НИЙГЭМНийгэм мэдээ

Булган аймагт гарсан ойн хоёр түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд өнөөдөр (2026.05.10) 12:00 цагийн байдлаар Булган аймагт гарсан ойн хоёр гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Тодруулбал:

  • Булган аймгийн Тэшиг сумын “Зүүн согоот”-д гарсан ойн гал түймрийг цурамд оруулж,
  • Булган аймгийн Тэшиг сумын “Тасархайн давааны ам”-д гарсан ойн гал түймрийг мөн цурамд оруулж, бүрэн унтраахаар Онцгой байдлын байгууллага, мэргэжлийн ангийн нийт 67 хүн, 11 автомашинтайгаар ажиллаж байна.

Он гарсаар нийслэлийн 2 дүүрэг, 11 аймгийн 46 суманд, 86 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, унтраах ажиллагааг зохион байгууллаа.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button