УИХ-ын Тусгай хяналтын дэд хороог "Ерөнхийлөгчийн хүн" удирдана
УИХ-ын гишүүн С.Лүндэгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны даргаар томилохыг дэмжлээ.
МАН-ын бүлгээс түүнийг санал болгож, танилцуулсан бөгөөд байнгын хорооны гишүүдийн олонхын саналыг тэр авснаар уг хороог ахлах нь.
Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд О.Амгаланбаатар, Д.Ганбат, Дам.Цогтбаатар, Б.Энхбаяр, Ж.Энхбаяр нар бий. 2024 оны 10-р сард гаргасан УИХ-ын даргын тогтоолоор уг бүрэлдэхүүнээр баталсан.
Энэ хороог өмнө нь ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр ахалж байв. Үүрэг нь, УИХ-ын тухай хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалттай холбоотой хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьж ажилладаг. Түүнчлэн хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх болон ял эдлүүлэх үйл ажиллагааны хүрээн дэх мөрдөн шалгах нууц ажиллагааны хуулийн биелэлт, хүний эрхийн хэрэгжилтэд тусгайлан хяналт тавьдаг.
С.Лүндэг нь УИХ-ын гишүүн болохынхоо өмнө 2021-2024 он хүртэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан намтартай.
Ерөнхий тоймоор нь харвал уг хороо “Ерөнхийлөгчийн” гэгддэг гишүүдээс бүрдэж байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Buzar buus
Муу сурдаг хүүхдийг хүмүүжүүлэх гэж ангийн дарга болгодог шиг Их хуралд ирж суудаггүй гөлгөр хүнийг гишүүдийн ирцийг бүртгэдэг, ёс зүйг сахиулдаг болгох юм байна л даа.
Энэ хүн самарлаа шүү
Зссс. Энэ гар чинь хурал буюу ажилдаа ирдэггүйгээрээ алдартай биз дээ. Энэ гөлийсөн новшоос өөр хүн байдаггүй юм уу?