НИЙГЭМНийгэм мэдээ
Нас барсан 132 мянган хувьцаа эзэмшигчийн ногдол ашгийг өвлүүлэх эрхийг нээлээ
Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд "Эрдэнэс Тавантолгой" ХК дахь иргэдийн эзэмшиж байсан 1072 хувьцаа болон ногдол ашгийг өвлүүлэх шийдвэрийг гаргаж, бэлтгэл ажлыг хийж эхлээд байсан.
Өвлүүлэх эрхийг нээж, өмчийн эрхийг бодитоор хэрэгжүүлэх боломж бүрдсэн талаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас мэдэгдлээ. Ингэснээр 132,203 иргэний хувьцаа, ногдол ашиг өвлөгдөх боломжтой болж байна. Нийт 110.9 сая ширхэг хувьцаа шилжих ба 73.0 тэрбум төгрөгийн ногдол ашиг өвлөгдөхөөр байна.
Х.ХУЛАН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.