Гэмт хэрэгНИЙГЭМНийгэм мэдээ

Үндэстэн дамнасан бүлэглэлд элсэж иргэдэд 5.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 17 этгээдийг баривчиллаа

Үндэстэн дамнасан бүлэглэлд элсэж цахимаар үнэт чулууны, хусдаг, алт үнэт эдлэлийн гэх мэт сугалаа зохион байгуулж байсан 17 иргэнийг дайчлан баривчилжээ. Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Гадаад улсын цахим залилах гэмт хэрэг үйлддэг үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт бүлэглэлд Монгол Улсын иргэд элсэж, тухайн бүлгийн аргачлал, заавраар фэйсбүүк орчинд хуурамч хаяг нээн “Хусдаг сугалаа”, “Алт, үнэт эдлэлийн сугалаа”, “Үнэт болон уурхайн чулуу”-ны азтан шалгаруулах шууд бичлэг ашиглан залилах гэмт хэргийг үйлддэг 17 этгээдийг баривчиллаа.

Тухайн этгээдүүд нь иргэдийн итгэлийг олох, хууль бус үйл ажиллагаагаа нуун далдлах зорилгоор "Хаан" банкны аппликейшныг хуурамчаар зохиож Сангийн яамны тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа, хонжворын мөнгөн дүнг шууд шилжүүлж байгаа зэргээр зохиомол нөхцөл байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэргийг Монгол Улсын хилийн гаднаас үйлдсэн болохыг тогтоосон.

Мөрдөн шалгах ажиллагааг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтад явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3, 20.3 дугаар зүйлийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, цагдан хорих, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг аваад байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь Монгол Улсад 2025 оны 07 дугаар сараас бүртгэгдэж эхэлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн этгээдүүд нь 1742 иргэнд 5.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн гэмт бүлэглэлд хамаарах Монгол Улсын 12 иргэн гадаад улсад байрлан энэ төрлийн гэмт хэргийг дахин үйлдэхээр бэлтгэж байгааг тогтоон, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Интерполын "Улаан булант зар" мэдээгээр эрэн сурвалжлан албадан ирүүлэхээр Цагдаагийн байгууллагаас холбогдох ажиллагааг Прокурорын байгууллагатай хамтран шуурхай хэрэгжүүлж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хог новшнуудыг шоронд хатаа олигтойхон ял өгөөрэй авилгачин шүүгч нараа

ЭЗасагч
ЭЗасагч

Нэр ус, зүсийг нь танилцуул. Бусад нь сургамж аваг. Хөсрий гуйлгачингууд.

Доржоо
Доржоо

Цааш нь харуулж зургийг нь авахаар хэн хашрах вэ дээ

Зочин
Зочин

Монгол хүн ээ хохироож байна гэдэг бол эх орноосоо урвасан гэсэн үг.Тэр Мимарлуу нь явуул

Өлзий
Өлзий

Амар хялбар аргаар мөнгөжин баяжих хүсэл бүхий залуусын буруутай үйлдлийг таслан зогсоосонд талархья…Дахин ийм хэрэгт залуус минь БҮҮ хутгалдаарай гэж захья…БОЛГООМЖ ХЭЗЭЭ Ч ИЛҮҮДЭХГҮЙ ШҮҮ ЗАЛУУС МИНЬ…

Зочин
Зочин

Ашгүй дээ

Зочин
Зочин

Шууд цаазал...новшийн риздануудийг хэрхэвч өршөөж болохгүй.!!!!!!...дарга ч бай .бөбөөч бай..шудрага үнэнээр ..
Тасар татан хорвоог цэвэрлэж..цэгцэлж
байх....ёстой юм л даа..

Зочин
Зочин

5.2 terbum tugrugiin aldsan humuus erguulj aldsan mongoo avna gej bhgui tor ter mongiin awahuu Interpol heden tugruguur barivchilgaa hiisen bol

Зочин
Зочин

Урвагчид шүү эд нар. Улаан мөнгө олж байвал улсаа сүйрүүлэх зүйлч хийнэ. Маш чанга ял зэм хүртээх хэрэгтэй

Зочин
Зочин

Шууд цаазал, шалгаж мөрдөөд байх шаардлагагүй шууд л ард түмний нүдэн дээр цаазал.

Норовсамбуу иен шөөбү овогт Болд
Норовсамбуу иен шөөбү овогт Болд

Cu g anhaarah heregtei bna shuu harias udirddag lam nar hjtsuulalt hiij bra turning geh but shatand curug uildel sanhuujilt hideg artifact cetgetsed nuluuluh mansuuruulah sintetuk beldmeleer don'tuulj Zurich set gel mereliig ni usage allalaga hiij bag yum amid uldsen ch urgamal l blood bga using ni gol tuluv donor Bolton hudalddag yum bilee buunuud hamjigchaar oroltshoos gadna islaamiin shashintnuud massh idevhjij shud zuuun oroltsoh ni idevhjij ulairch bgaa hanging gol ni namuud udirdaad bdag yum bilee shuu shuuh hugging tomilgooniihon togtoltsooniihon huuchnaaraa oroltsootoi bran shuu

Холбоотой мэдээ

Back to top button