Тодруулга: Осолдож амиа алдсан иргэн "Талын салхи" наадмын цуваанаас салж явсан

Өнөөдөр /2026.06.06/ 13 цагийн үед СХД-ийн 20-р хороо "22-ын товчоо пост" орчимд мотоциклтой хүн онхолдсон ухаангүй байна" гэх дуудлага Цагдаагийн байгууллагад иржээ. Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад "хувийн эзэмшлийн МТ-09 маркийн улсын дугаартай мотоциклийг жолооч эрэгтэй нь жолоодож яваад "Баруун турууны даваа" гэх газарт зорчих хэсгийн төмөр хашлага мөргөж нас барсан хэргийг ТЦА-нд шалгаж байна" гэлээ.
Тус хэргийн талаар ТЦА-наас тодруулахад “Талын салхи 2026” мотоциклийн олон улсын арга хэмжээний цуваа Чингисийн талбайгаас 11:00 цагт хөдөлж, СХД-н 21-р хороо "Говь ресорт" амралтын газарт цуваа ямар нэгэн осолгүйгээр очсон. Бүртгэгдсэн ослын хувьд цуваанд явж байгаад Архангай аймаг руу салдаг зам руу салж, эмээлт орчимд осолдсон байна" гэлээ.
Б.АЗЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Hairan ymaa Chinzo????
Ум мани бадми хум .Yamaha MT9 10.000 us$
Хүүк пяздаг дагавал могойн хорлол болно