НИЙГЭМНийгэм мэдээ

Улаанбаатарт бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 7, 8-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна.

2026 оны 06-р сарын 06-ны 20 цагаас 06-р сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр -4...+1 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +12...+17 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар +7...+12 градус, бусад нутгаар +1...+6 градус дулаан, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар +12...+17 градус, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, Эхийн голын Баянбүрд орчмоор +26...+31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21...+26 градус, бусад нутгаар +16...+21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, дуу цахилгаатай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +4...+6 градус, өдөртөө +16...+18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, дуу цахилгаатай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +1...+3 градус, өдөртөө +15...+17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, дуу цахилгаатай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +13...+15 градус дулаан байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button