Нийгэм мэдээ

Ослыг, ерөнхийлөгчийн ахалсан "Талын салхи" наадмаас холдуулах гэсэн ТЦА-ны тайлбар

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч хэдэн мянган ам.долларын үнэтэй Harley Davidson унаж улсын төв талбайгаас "Талын салхи" наадмын цувааг албан ёсоор ахалж, хөдлөв.

Өнгөрсөн жил гаруйн хугацаанд гурав дахь Засгийн газар, хоёр дахь хотын даргынхаа нүүрийг үзэж буй монголчуудын хувьд ерөнхийлөгчийн чамирхал үнэндээ сонин байсангүй. Харин энэ наадамд оролцож явсан идэр залуу Ч гэх иргэн өнөөдөр СХД-ийн 20-р хорооны 22-ын товчооны орчимд осолдож амиа алдсан нь олон нийтэд хүнд туслаа.

Тэрбээр өнөө өглөөхөн өөрийн фэйсбүүк хуудсандаа "Талын салхи" наадамд оролцож байгаа зургаа оруулсан байсан бөгөөд энэ үйл явдлаас хэдхэн цагийн дараа авто осолд орж, харамсалтайгаар амиа алдав.

Гэтэл иргэн амиа алдсан асуудалд ТЦА-наас өгсөн тодруулгадаа "Талын салхи 2026” мотоциклийн олон улсын арга хэмжээний цуваа Чингисийн талбайгаас 11:00 цагт хөдөлж, СХД-н 21-р хороо "Говь ресорт" амралтын газарт цуваа ямар нэгэн осолгүйгээр очсон. Бүртгэгдсэн ослын хувьд цуваанд явж байгаад Архангай аймаг руу салдаг зам руу салж, эмээлт орчимд осолдсон байна" хэмээв.

Энэ нь ерөөсөө осол болоод иргэн амиа алдсан асуудлыг ерөнхийлөгчийн ахалсан "Талын салхи" наадмын цуваатай хамаагүй, тусдаа явж байгаад үхсэн шүү гэчихснээс ялгаагүй. Төрийн байгууллага өөрөө төрийн тэргүүндээ тал засахын эрхэнд цуваанд явж байсан эсэхийг нь шалгана гэх мэтийн явцгүй тайлбар хийлээ.

Нэг иргэний амь нас өнөөдөр төрийн тэргүүнийх нь чамирхал, нэр хүндийн дэргэд ямархуу байгааг ТЦА бүрэн харуулав.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин в
Зочин в

ҮНЭН МУУХАЙ ЗЭРЛЭГ ХҮНЛЭГ БИШ ҮНЭР ҮНЭРТЭЖ БАЙНШД ЭМГЭНЭЛТЭЙ

Зочин
Зочин
Reply to  Зочин в

Ogtsroh bailgui dee

Зочин
Зочин

Ёрөнхиилэгчид. Хамааралгүй л юм байна лээ шүүдээ

Төмөр
Төмөр
Reply to  Зочин

Хуцаарай хар мөртэй долоогч нар чи маргааш долоож яваад чад

Зочин
Зочин

Oroltsogchdiin zuragaas harahad yag tsuvaand baisan

Zoczhin
Zoczhin

Zugerl showchinguud

ЗочинArd tumen
ЗочинArd tumen

odoo tegeed hariutslaga yaridag hvmvvs oorsdoo ogtsorvol taarna

Зочин
Зочин

Хүүкийн ивээл дор гэсэн улсын аварга шалгаруулах ширээний теннисны 2025 оны тэмцээнд оролцогч 1 тамирчин гэнэт зүрх нь зогсож нас барахад яг ингэж сандраад л, бухимлаад л шууд хаагаад, өөр тайлбар хийхийг шаардаад л шог бж билээ, ЕТГхан.

Зочин
Зочин

Монголчууд үнэн гутамшигтай бнаа, аймаар ичмээр....
Ёс суртахуунаар ёстой нэг НОЙЛЬ зааж бна даа !!!

Холбоотой мэдээ

Back to top button