Хамгаалалтын малгай өмсөлгүй "салхилсан" Ерөнхийлөгчийг торгоогүй, түүний мото ₮90 саяын үнэтэй
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тэргүүлэн гарсан "Талын салхи" мото наадмын цуваанд хөдөлсөн нэг иргэн 22-ын товчооны орчимд осолдож амиа алдсан хэрэг олны анхаарлын төвд буй. Мөн бусад мото хөлөглөгчид хамгаалалтын малгайтай байхад цуваа ахалсан, хуулийг чанд сахиулах, элч байх ёстой Ерөнхийлөгч зориулалтын малгай өмсөөгүй нь шүүмжлэл дагуулж байна.
Түүнийг зөрчлийн хуулиар торгосон эсэхийг тодруулахад "Торгоогүй" хэмээсэн юм.
Угтаа энгийн иргэдэд дараах хууль үйлчилдэг: Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйл. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих. Тус зүйл ангийн 21-т "Мотоцикл, мопедын жолооч, эсхүл зорчигч хамгаалалтын малгай өмсөөгүй бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" хэмээн заасан байдаг.
“Талын салхи” олон улсын мото фестиваль 11 дэх жилдээ зохион байгуулагдаж буй. Өмнөх жилүүдэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлж ирсэн бол энэ удаагийн "Талын салхи"-д өөрийн биеэр салхилсан нь анхаарал татав. Түүний хөлөглөсөн мотоцикл, хүрэм, малгайны үнэ ханшийн мэдээллийг хүргэе.

Harley-Davidson Fat Boy - АНУ-ын Милуоки хотод үйлдвэрлэгддэг, 1990 оноос хойш дэлхийн хамгийн алдартай крейсер мотоциклын нэгд тооцогддог. 2025–2026 оны шинэ загварт Milwaukee-Eight 117 Custom V-Twin хөдөлгүүр суурилагдсан бөгөөд 101 морины хүч, 122 lb-ft эргүүлэх хүчтэй. Өргөн 18 инчийн Lakester дугуйтай. АНУ-ын суурь үнэ нь $25,399. Энэ нь Монгол мөнгөөр тооцвол ₮90 сая төгрөг. Үүн дээр татвар, гаалийн өртөг шингэвэл 140-180 сая төгрөгөөр үнэлэгддэг аж.
Harley-Davidson-ы soft shell riding jacket - Монголд Harley-Davidson-ы өөрийн албан ёсны дилер байхгүй тул ихэнх бараа нь хувийн импортоор орж ирдэг. Тус брэндийн албан ёсны сайтаас нь үнийн мэдээллийг нь харахад 215-280 долларын үнэтэй байна. Монгол төгрөгт шилжүүлбэл 770 мянгаас 1 сая төгрөгийн үнэтэй гэсэн үг.
Harley-Davidson-ы Biker / Baseball Cap - Cotton/polyester, Harley-Davidson лого бүхий biker малгай. Мөн л албан ёсны дэлгүүр Монголд байхгүй учир захиалж авдаг. АНУ-д 30-50 доллароор худалдаалдаг. Монгол төгрөгт шилжүүлэн тооцвол 107-180 мянган төгрөгийн үнэтэй гэсэн үг.
О.ОНОН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Hunii heregtsee hobbi gj yarihiin orond ene hun (huuk) ajil alban tushaalaa mddguin bishuu
Хууль хүн бүрт ижил үйлчлэх ёстой баймаар юм
Ерөнхийлөгч өөрөө үлгэр жишээ үзүүлэх ёстой байсан даа
Энгийн иргэн байсан бол шууд торгуулах байсан байх
Аюулгүй байдлыг хэзээ ч үл тоомсорлож болохгүй
Үнэ нь биш дүрэм мөрдсөн эсэх нь илүү чухал асуудал
Хуулийн өмнө бүгд тэгш гэдэг зарчим хаана байна
Иргэд нь ядуураад байдаг.Энэ хүн маань сайхан байнаа.
Малгайгүй явахыг сурталчилж байгаа мэт харагдаж байна
Осол гарсан үед бүр ч хариуцлагатай байх хэрэгтэй
Төрийн өндөр албан тушаалтан бол илүү хариуцлагатай байх ёстой
Торгоогүй гэхээр хүмүүс шүүмжлэхээс аргагүй
Нэг хүнд үйлчилдэг хууль нөгөөд нь үйлчлэхгүй байж болохгүй
Олон нийтэд буруу үлгэр дуурайлал үзүүлжээ
Хулгай хийсэн ээ гайхуулаад байгаа юм уу хаашаа юм 1 банк яасан билээ
Монголчууд минь ямар хүн сонгож гаргасанаа сайн харж ав
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
tanaih iim yum bichij baihlaar amidral bicheech!!!