НИЙГЭМНийгэм мэдээ

Мазаалайн тоо толгой 54 болж өсжээ

Дэлхийд цорын ганц Монголын говьд амьдардаг нэн ховор мазаалай баавгайн тоо толгой сүүлийн үеийн судалгаагаар 54 болж өсжээ. 2023 оноос эхлэн мазаалайг хамгаалах цогц ажлыг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ ажлын хүрээнд МУИС-ийн Генийн инженерчлэлийн лабораторитой хамтран “Мазаалайн генетикийн судалгаа, хамгаалал” төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм.

Төслийн хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны санхүүжилтээр генетикийн анализатор, нано-дроп зэрэг лабораторийн тоног төхөөрөмжүүдийг худалдан авч, МУИС-д суурилуулан судалгааны ажлыг эхлүүлээд байгаа аж. Мазаалай нь Говь-Алтай аймгийн нутаг болох Атас, Шар хулс, Тооройн нуруу зэрэг баянбүрдүүдээр нутагладаг. Идэш тэжээлийнхээ 70 гаруй хувийг ургамал, үндэс, жимсгэнээр бүрдүүлдэг холимог идшээр хооллогч юм.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button