НИЙГЭМНийгэм мэдээ

Энэ онд нийт 82.6 мянган ажлын байранд ажилтан авах хэрэгцээ үүсчээ

Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргасан мэдээллээр энэ онд нийт 82.6 мянган ажлын байранд ажилтан авах хэрэгцээ үүсчээ. Ажиллах хүчний эрэлтийг ажлын байрны хэлбэрээр харвал 90.7 хувь буюу 74.9 мянга нь байнгын ажлын байр, 9.3 хувь нь түр ажлын байрны эрэлт эзэлж байгаа аж.

Ингэхдээ нийт ажиллах хүчний эрэлтийн 53.2 хувь нь шинэ ажлын байранд ажилтан авах эрэлт бөгөөд нийт ажиллах хүчний эрэлтийн 46.8 хувь нь сул ажлын байранд ажилтан авах хэрэгцээ байна.Хамаарах хугацаагаар харвал энэ онд хөдөлмөрийн зах зээлд бий болох ажиллах хүчний нийт эрэлтийн 66.5 мянга буюу 80.5 хувь нь оны эхний хагаст хамаарч үлдсэн хувь нь оны сүүлийн хагас жилд хамаарч байгаа аж.

Ажиллах хүчний нийт эрэлтийн 80.7 хувь буюу 66.6 мянга нь Улаанбаатар хотод бий болох төлөвтэй бол үүний 52.0 хувь нь шинэ ажлын байр. Харин нийт ажиллах хүчний эрэлтэд эзлэх хангайн бүсийн ажиллах хүчний эрэлтийн хувь 13.1 нэгж хувь, төвийн бүсийн эрэлтийн хувь 7.8 нэгж хувь, зүүн бүсийнх 0.5 нэгж хувиар буурахаар байна.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button