БЗД-ийн 43 дугаар хороо, Натурт газрын маргаантай барилгын ажлыг зогсоожээ
Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны иргэдийн гомдлын дагуу газрын маргааны асуудлыг Нийслэлийн удирдлагууд газрын эзэдтэй уулзаж шийдэлд хүрсэн байна. Энэ хэсэгт барилгажилт ихтэй, шигүү хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж хомс байдаг учраас иргэд эсэргүүцлээ илэрхийлээд байсан юм.
Энэ талаар Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Газар олголттой холбоотой стандартуудыг зөрчсөн газруудын зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна. Хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд цаашид барилгажилт ихтэй газруудад орон сууцны зөвшөөрөл олгохгүй. Ингээд иргэн төвтэй хот байгуулахын тулд ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн талбай байгуулах чиглэлд түлхүү анхаарч ажиллана. Бүтээн байгуулалт хийгдэх шаардлагатай ч стандартын дагуу үргэлжлэх ёстой. Бид бизнес эрхлэгчдээ дэмжинэ.
Ингэхдээ гагцхүү барилгажилт хэрэгтэй байгаа газруудад бүтээн байгуулалтыг дэмжин ажиллах болно. Натур орчимд барилгажилт ихтэй, маш шигүү бөгөөд яаралтай нөхцөлд галын машин, түргэн тусламж орох боломжгүй, стандарт бус нөхцөл байдал бий болжээ. Энэ хэсэгт орон сууц болон үйлчилгээний зориулалтаар барилга барихгүй. Гэхдээ бид компанийг хохироож болохгүй. Цаашид судалж, шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллана” гэдгээ илэрхийлсэн байна.
Х.ХУЛАН







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Барилгын ажил эхлүүлэхэд тухайн компаниас гарсан зардлыг нь энд барилга барих зөвшөөрөл өгсөн төрийн албан хаагчдаар төлүүл. Тэд яахаараа ийм давчуу газар зөвшөөрөл өгдгийн..
Энэ залууг хотын дарга болгож золигт гаргав.
Ингээд таанууд миний натурын орчимд барилга бариарай хохь чинь дээ муусайн төмсөгнүүдээ зайл хараал илсэн новшоо өгзөг рүүгээ чих ха ха ха гоё чаасан лаларуудыг хашаагы нь нурааж байхдаа бяд нар өөрийн эрхгүй баяр хөөрөөр бялхаж байв шүү сайхан шүү натурчуудаа та нар яллаа уаах хоржийлоо