Улс төрийн мэдээ

Зэсийн АМНАТ-ийг бууруулахыг "Онтрэ"-гийн хэлцэл дуустал хөндөхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын өргөн барьсан Ашиг малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар МАН-ын бүлэг дээр хэлэлцжээ.

Яг энэ цаг үед УИХ-ын 120-р захирамжаар байгуулагдсан Оюу Толгойн хэд хэдэн асуудлаар ажлыг хэсгүүд Рио Тинто талтай хэлэлцээ хийж буй. Энэ удаад ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярын ахалж буй ажлын хэсэг "Онтрэ"-гийн эзэмшлийн Жавхлант, Шивээ толгой талбайн лиценз дээр монголын Засгийн газар 34 хувь эзэмших, эзэмшихдээ энэ хувиа АМНАТ-өөр орлуулах асуудлыг хэлэлцэж байгаа.

Гэтэл үүнтэй зэрэгцэн УИХ-ын чуулганаар зэсийн АМНАТ-ийн бууруулах агуулгыг салбарын сайд нь хөндсөн нь цаашид "Онтрэ"-гийн эзэмшлийн алт, зэсийн хоёр талбайд монголын тал хувь эзэмшлийн өгөөж багасах эрсдэлтэй юм.

Иймээс МАН-ын бүлгийн хурал дээр ажлын хэсгийн зүгээс хэлэлцээ дуустал зэсийн АМНАТ-ийг бууруулахгүй байх асуудлыг Г.Дамдиннямд болоод бүлгийн гишүүдэд илэрхийлснээр уг хуулийн төсөл дэх зэсийн АМНАТ-ийг бууруулах агуулга дээр санал нэгдсэн байна.

Т.БАТСҮРЭН

Редакцын хөндсөн агуулгыг хавсаргаж байна

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
нар
нар

Улс орныхоо эсрэг ажилладаг ийм сайданцараа байранд нь тавьж багийн дарга болгооч эргүү новш энэ ёстой худлаа гар шүү МАН н та нар араасаа хутга шаалгаж Түгжилдүүлсэн хойноо амаа барина даа

Холбоотой мэдээ

Back to top button