Нийгэм мэдээ

Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ

Хоёр жилийн өмнө буюу 2024 оны зургаадугаар сард 20 настай Ц.Дагвадорж нь 32 настай эмэгтэй болон 16 настай охиныг хэдхэн хоногийн зайтай онц хэрцгийгээр хөнөөсөн аймшигт хэрэг гарсан.

Яллагдагч Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноон Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан байдаг. Хохирогчийн талаас шүүх хурлын шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан ч анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн билээ.

Үүнтэй холбоотойгоор Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж дараах өргөдлийг гаргасан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх танаа,

Гөлгөө овогтой Отгонтуяа миний бие 1986 оны 04-р сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 9 хүүхэдтэй айлын отгон охин болон мэндэлсэн. 2007 онд нөхөртэйгөө гэр бүл болж миний охин Ч.Шинэсаран энэ хорвоод мэндэлсэн билээ.Миний охин сурлага, урлаг, спортоороо гоц авьяастай найз нөхөддөө найзархаг, тусархуу ээж аав, эмээ өвөөгийн хайр халамжид өсөж торнисон сайн, сайхан охин болж өссөн.Гэвч гараасаа хөтлөх ганц охин үрийг минь Ц.Дагвадорж, Э.Номин-Эрдэнэ Э.Ган-Эрдэнэ гэх 3 балмад хэрцгий алуурчид амь насыг нь хүний ёсноос гадуур харгис хэрцгийгээр хөнөөж бидэнд нөхөж баршгүй зовлонг авчирлаа.Гэмт хэрэг гарсан өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд миний бие Мөрдөн байцаах газар, Прокурор, Авилгатай Тэмцэх газар, Монгол Улсын Их Хурлын дарга, МУ-ын Ерөнхий Сайдад хандаж Анхан шатны шүүх болон Давж заалдах шатны шүүхээр охины минь амь насыг зэрлэгээр хөнөөсөн хэрэгт оролцсон Э.Номин-Эрдэнэ Э.Ган-Эрдэнэ гэх этгээдүүдийг анхнаас нь хохирогчийн статустайгаар тогтоон шалгасны улмаас хэргийн бодит нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй гэж үзэж байна.

Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа гэмт хэрэг бүртгэгдсэн өдрөөсөө л хууль зөрчиж явагдсан нь хэргийн хавтаст хэрэгтэй танилцах явцад харагдаж байна.

16-хан настай охины минь амь насыг хохироосон эрүүгийн хэрэгт 2026 оны 01-сарын 23-нд анхан шатны шүүхээс Э.Ган-Эрдэнэ Э.Номин-Эрдэнэ нарт хамаарах эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаж, улмаар 2026 оны 05-р сарын 11-нд, Давж заалдах шатны шүүх Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Гэвч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд энэхүү хэрэгт шударга ёс бүрэн тогтоогдсон гэдэгт итгэхэд бэрх нөхцөл байдлууд байна.

Учир нь:

  • Хэргийн газрыг Цагдаа нар хамгаалалтад авалгүй, гэмт хэрэгт хамтран оролцогч Э.Ган-Эрдэнэгийн ээжийг оруулж, дуут бичлэг хийсэн, хэргийн газар анхны мэдүүлгийг авахдаа хэрэгт хамтран оролцогч Э.Ган-Эрдэнэ Э.Номин-Эрдэнэ нарыг тусгаарлан тус тусад нь мэдүүлэг аваагүйн улмаас гэмт хэрэгтнүүд ял завшихад хүрээд байнаа. Гэмт хэрэгт хамтрагч Э.Номин-Эрдэнэ алуурчин Э.Давгадорж эмэгтэй З-гийн амь насыг хохироон гэрт нь нөгөө өрөөнд нуусан байсныг мэдэж байсан хэрнээ хохирогч З-гийн гэрт хэд хэдэн удаа очиж хамт хонож харьцаатай байсан, миний охины амь насыг бүрэлгэж байхад хүн алж үзэхийг мөрөөддөг байснаа ярин инээж суух, мөн охины минь цогцостой, ЁС БУСхандаж чемоданд хийж байхдаа би мундаг байна уу гэж инээж суугаа, мөн хэрэгтэн Э.Ган-Эрдэнэ охины минь хоолойг Ц.Дагвадорж цахилгааны утсаар боох үед утасны нөгөө үзүүрээс татаж тусалсан зэрэг нь нь хавтаст хэрэгт ил тод байсаар байтал энэ 2 этгээдийг хохирогчоор тогтоосон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн, бодитой, тал бүрээс нь үнэлээгүй гэж үзэж байна.
  • Мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд явагдаагүй, хэргийн бодит үнэнийг тогтооход ач холбогдолтой байж болох нөхцөл байдлуудыг хангалттай шалгаагүй гэж үзэж байна.
  • Давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэг дуусаагүй, магадлал гараагүй байхад зөвлөлдөх тасалгааны нууцтай холбоотой мэдээлэл задарч нэр бүхий сайтууд, Давж заалдах шатны шүүх Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ гэх мэдээлэл тавьсан нь миний зүгээс үндэслэл бүхий эргэлзээ байсан учраас тухайн сайтуудыг шалгуулахаар Авилгатай тэмцэх газарт гомдол гаргасан ч хэрэг үүсгэх шаардлагагүй гэж үзэн Прокурорын байгууллага руу шилжүүлжээ.Миний гар дээр Давж заалдах шатны шүүхийн хуралдааны протокол байгаа ба уг протоколд шүүхийн магадлал хэдэн цаг, хэдэн минутад албан ёсоор уншигдсан нь тодорхой тусгагдсан байгаа. Энэ нь Шүүхийн зөвлөлдөх тасалгааны нууц задруулсан байж болзошгүй үндэслэл бүхий нөхцөл байдлууд гэж би үзэж байгаа учраас Шүүхийн хараат бус байдал, зөвлөлдөх тасалгааны нууц нь шударга шүүхийн үндсэн баталгаа гэж баттай итгэдэг иргэн хүний хувьд АТГ-т гомдол гаргасан билээ.
  • Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг ямар үндэслэлээр хэвээр үлдээсэн талаар гаргасан дүгнэлт нь миний гаргасан гомдол, тайлбар, үндэслэл бүрт хангалттай хариулт өгч чадаагүй гэж үзэж байна.
  • Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч миний зүгээс энэхүү асуудлуудыг шалгуулахаар холбогдох байгууллагуудад удаа дараа хандсан боловч дээрх нөхцөл байдлыг тогтоох ач холбогдол бүхий баримтуудыг бүрэн шалгаж, үнэлсэн эсэх нь тодорхойгүй байна.

Иймд миний гаргаж буй гомдол, хүсэлтийг хүлээн авч, холбогдох байгууллагуудад уламжилж, хуульд заасан хүрээнд анхаарч үзэхэд дэмжлэг үзүүлж өгөхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Танаас хичээнгүйлэн хүсэж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button