УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хотын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд А.Амартүвшингийн оронд Г.Жаргалсайханыг томилж, Б.Мөнхбатыг үлдээхээр болжээ

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Хотын дарга Б.Пүрэвдагва нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч ажиллах хүмүүсийг танилцуулж байна. Мөн Хотын даргын хоёр орлогчийг сэлгэн томилох талаар хэлэлцэх аж.


Х.Нямбаатар суудлаа өгөөд даруй 23 хоног өнгөрч байна. Түүний нэгдүгээр орлогч Т.Даваадалайг АТГ-аас шалгаж, нэг сарын цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Харин хоёрдугаар орлогч А.Амартүвшин ажил үүргээ гүйцэтгэж байгаа билээ.

Тэгвэл шинэ Хотын дарга Б.Пүрэвдагва өнөөдрийн Засгийн газрын хурлаар өөрийн нэг, хоёрдугаар орлогчийн асуудлыг хэлэлцүүлэх нь. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Г.Жаргалсайхан, Б.Мөнхбат нарын нэрс яригдаж байна.

Г.Жаргалсайханы хувьд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн хүн, БЗД-ийн Засаг даргынхаа ажлыг өгч, Х.Нямбаатарын үед Хотын даргын нэгдүгээр орлогчоор томилогдсон ч тав хонолгүй "хөөгдсөн".

Харин Б.Мөнхбат бол Х.Нямбаатарын хүн. Өдгөө нэгдүгээр орлогчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй. Ташрамд дурдахад, Х.Нямбаатарыг ажлаа өгсний дараа Хотын даргын үүрэг гүйцэтгэгчээр тамгыг нь хүлээн авч байсан нэгэн.

Тусгай зохицуулагчийн хувьд,

Орон сууцжуулалтын төслүүд хариуцсан зохицуулагч; Замын хөгжлийн төслүүд хариуцсан зохицуулагч; Эрчим хүчний төслүүд хариуцсан зохицуулагч; Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч; Агаарын бохирдол, ногоон хөгжлийн асуудал хариуцсан зохицуулагч томилох юм байна.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Жинхэнэ хотын дарга нь Учрал шүү дээ!! Энэ банди бол зөвхөн маск (баг) нь!! Баярлаад гүйгээд байх юм даа, зайлуул?

Холбоотой мэдээ

Back to top button