Хотын МАН, барилгын төсөл, төсвийг атгахаар зэхэж буй БЗД-ийнхэн

Х.Нямбаатарт одоо Нийслэлийн МАН-ын хорооны даргын тамга атгаастай буй. Тэр тамгыг хэзээнээс атгахыг хүсэж, "Би Хотын МАН-ыг удирдах бүрэн боломжтой хүн" гэж хэвлэлд ярьж явсан Э.Бат-Амгалан ирэх 10 сард хүслээ гүйцэлдүүлэх тохироогоо хийжээ.
Харин түүнтэй гар нийлж, Нийслэл дэх барилгын төсөл, төсвийг хамжин түшилцэх хүмүүсээр Б.Мөнхбаатар, Д.Жавхлан, Г.Жаргалсайхан нар нэрлэгдэж байна.

Нэг. Н.Учралын дохиураар "Гадаад зээллэгийн үр ашгийг нэмэгдүүлэх хуулийн төсөл"-өөс сугарч, төсвийн таазанд тулсан шалтгаанаар бүтээн байгуулалтын улиралдаа ажил нь үргэлжлэх эсэх нь тодорхойгүй болсон "Сэлбэ 20 минутын хот" ХХК-ийн захирлаар У.Баатар ажиллаж буй. Түүний оронд “Сэлбэ хорин минутын хот корпораци” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн; “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, НИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбаатарыг томилохоор болжээ.
Тэр бол БЗД-ээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. 2008-2010 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн уулын инженер, 2010-2022 он “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уулын инженер, төслийн удирдагч, ерөнхий инженер, 2021 онд “Блокчейн Эко Парк” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, 2023 онд “Мон бийф катл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, 2024 оноос Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр ажиллаж байгаа нэгэн юм.

Хоёр. Саях даваа гарагт ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан "ТОСК, НОСК-ыг татан буулгаж, нэгдсэн “Үндэсний орон сууцны корпорац” байгуулна. Ипотекийн зээл хүсэгчдийн эх үүсвэр нэмэгдэж, 3-5 жил хүлээгдэж буй асуудал наашилна. Мөн зээлийн хүсэлтийг 2-2,5 дахин түргэн шийдвэрлэдэг болно" хэмээн мэдэгдсэн. Тус тодруулгад дурдагдсанчлан ТОСК, НОСК-ыг нэгтгэн байгуулах "Үндэсний орон сууцжуулалтын корпорац"-ийн даргаар БЗД-ийн НИТХ-ын төлөөлөгч, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Д.Жавхланг томилох аж.
Түүний хувьд НИТХ-ын төлөөлөгчөөр 2024 онд томилогдох хүртлээ ер төрийн албанд ажиллаж байгаагүй. Ажилласан байдал нь:
- 2005-2007 он Ордгеод ХХК Захирал
- 2007 оноос Рич Констракшн ХХК Захирал
- 2020 оноос Хантесо Констракшн ХХК Захирал
- 2020 оноос Рич групп ХХК Захирал
- 2024 нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч

Гурав. Х.Нямбаатар суудлаа өгөөд даруй 23 хоног өнгөрч байна. Түүний нэгдүгээр орлогч Т.Даваадалайг АТГ-аас шалгаж, нэг сарын цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Түүний оронд Х.Нямбаатарын томилж үлдээсэн Б.Мөнхбат ажиллаж байгаа. Хөшигний ард, шинэ Хотын дарга Б.Пүрэвдагва түүнийг солихгүй, ажиллуулахаар яригдаж байгаа аж.
Харин хоёрдугаар орлогч А.Амартүвшинд Агаарын бохирдол, ногоон хөгжлийн асуудал хариуцсан зохицуулагч гэх ажил даалгаад, хоёрдугаар орлогчийнх нь ажлыг Г.Жаргалсайханд өгөхөөр тохирчээ. Г.Жаргалсайханы хувьд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн хүн, БЗД-ийн Засаг даргынхаа ажлыг өгч, Х.Нямбаатарын үед Хотын даргын нэгдүгээр орлогчоор томилогдсон ч тав хонолгүй "хөөгдсөн" нэгэн билээ.
О.ОНОН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хотын томилгоо бүр ард иргэдэд биш бүлэглэлд үйлчилдэг юм шиг харагдаад байх юм
БЗД-ээс гаралтай хүмүүс гол албан тушаалууд руу төвлөрч байгаа нь анзаарагдаж байна
Барилгын төсөл төсөв гэдэг хамгийн их мөнгө эргэлддэг салбар шүү дээ
Үнэхээр чадвартай хүмүүсээ тавьж байгаа бол үр дүнгээр нь харъя
Хотын асуудал шийдэгдэхээсээ илүү суудлын наймаа л яваад байх шиг
Нэр солигдоод л байдаг болохоос иргэдэд хүрэх үр дүн нь бага байна
Ипотекийн зээлийн хүлээлт багасвал сайн л мэдээ байна
Хэн нэгний хүн гэдгээр биш ажлаа хийж чадах эсэхээр нь үнэлэх хэрэгтэй
Хотын хөгжлийн бодлого тогтвортой байвал томилгоо хэн байх нь хоёрдогч асуудал
Дандаа танил хүрээллийн хүмүүс эргэлдээд байгаа юм биш үү
Tosov bariad ehleheer l ner neg humuus davtagdaad baih yum
Hotiin asuudal shiidegdehgui baij alban tushaal huvaah ni hurdan yum aa
Barilgiin salbart turshlagatai humuus baival ashigtai baih l daa
Ipotekiin zeeliin huleelt bagasna gedeg unen bol olon hund heregtei medee
Ajliin ur dungeer ni daraa ni dugneh ni zuv baih
Заваарсан юм. Эд нарыг учралтай нь хамт зайлуул. Муруй содбаатар намыг ч хутгаж дууслаа зайлуулах хэрэгтэй
Мөнхбаатар хэрэггүй
Хотын намынхан ч энэ мэтийн гарт бол салаавч өгөхөө чадах биз
МАН маань мафиуудаа ил цагаан зарладаг болжээ!! Хүрэлсүхийн үед бүр ил цагаан дээрэмддэг жишиг тогтлоо шүү!! Аймшигтай