НИЙГЭМНийгэм мэдээ

Сэлбэ голын тохижилтын ажил санхүүжилтгүй болж зогсжээ

Сэлбэ голын даланг хүчитгэх, голын урсцыг сайжруулах, болзошгүй үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх дүүргийн 43, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана, тохижилтын ажлыг гүйцэтгэж буй. Хуваарь ёсоор тус ажил энэ сарын 30-нд ажлаа дуусах учиртай. Гэвч одоогоор тохижилт 60 орчим хувьтай байгаа учир иргэд гомдол, мэдээлэл гаргасаар байгаа юм.

Ажил яагаад удааширсан талаар ажил гүйцэтгэгч “Силла” группийн захирал О.Мөнхбаатар “Сэлбэ голын тохижилтын ажлын хүрээнд далангийн зүлэгжүүлэлт, хоёр талын явган зам, хананы өнгөлгөө, хоёр талаар гэрэлтүүлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зорчих пандусыг хийж байгаа. Гэвч сүүлийн нэг сар санхүүжилтийн асуудлаас болж ажил зогссон. Хуваарийн дагуу энэ сарын 30-нд ажлаа хүлээлгэн өгөх ёстой байсан ч нэг сарыг алдлаа” гэв.

Төсвийг яаралтай шийдвэрлэж, ажлыг дуусгаж, хүлээлгэж өгөхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үүрэг болгожээ.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Төрийн тeндeр ингээд л лайтай байдаг юм

зочин
зочин

Энэ хэдэн чулуу нь цементлэхгүй бол үерт урсаад алга болно шүү

Back to top button