Улс төрийн мэдээ

Н.Учралын Засгийн газрын амлалт: 504 мянган ахмадын тэтгэвэр дунджаар 205 мянгаар нэмэгдэнэ

Ерөнхий сайд Н.Учрал Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухйа хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон талаараа хуулийн танилцуулгыг өнөөдөр хийлээ.

Тэрбээр уг хуулийн төслийг хэрэгжүүлснээр дараах үр дүнгүүд гарна гэв. Үүнд,

  • Ажилласан жил, тэтгэврийн хэмжээнээс нь хамаарсан 100,000-300,000 төгрөгийн баталгаат тэтгэврийг ахмад настан бүрт шинээр олгоно.
  • Нийт 504,000 ахмадын тэтгэвэр дунджаар 215,000 төгрөгөөр нэмэгдэнэ.
  • Өмнө, хойно тэтгэвэрт гарсан иргэдийн шударга бус зөрүүг арилгаж, итгэлцүүрт хэрэглэх цалингийн дээд хязгаарыг шинэчлэл хийнэ. 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүү арилна.
  • Нэр төдий, үр өгөөжгүй нэрийн дансны тогтолцоог өөрчилж, бодит мөнгөн хуримтлал хийх сонголтыг бий болгоно.
  • Даатгуулагчийн тэтгэврийн мөнгөн хуримтлалд төрөөс нэмэлт дэмжлэг үзүүлнэ.
  • Илүү олон жил ажиллаж, илүү их шимтгэл төлсөн иргэн илүү өндөр тэтгэвэр авдаг тогтолцоог бүрдүүлнэ.
  • Тэтгэвэр тогтоолгох наснаас хойш үргэлжлүүлэн ажиллавал жил тутамд сарын  тэтгэврийг 4 хувиар нэмэгдүүлнэ.
  • 25-аас дээш жил шимтгэл төлсөн иргэдийн нэмэгдлийг жилд 1.5 хувиар бодож байгааг 2 хувь болгож өсгөнө.
  • Тэтгэвэр авагч ажил хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө.
  • Оюутнуудын цагийн ажлыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө.
  • Сүүлийн 5 жилд бүртгүүлж, үйл ажиллагаагаа явуулж байгаа 1-5 ажилтантай ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг 36 хүртэлх сараар чөлөөлнө.  

"Энэ бол Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг, хөдөлмөрийг шударгаар үнэлдэг тогтолцоонд шилжих шинэчлэл" хэмээн тайлбарлав. Ийн Н.Учралын Засгийн газрын үед тэтгэвэрийн тогтолцоог эрс шинэчилнэ гэх амлалтыг өгч буй юм.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хэзээ вэ

Холбоотой мэдээ

Back to top button