Баянхонгорын 19 настай цэргийг дүрэмт хувцасны зах хэсгээр хоолойг нь боож, амь насыг нь хохироожээ
Одоогоос 25 хоногийн өмнө буюу өнгөрсөн тавдугаар сарын 19-нд Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид 19 настай хугацаат цэргийн албан хаагч цэргийн ангидаа камергүй өрөөнд бусдад зодуулсны улмаас амиа алдсан хэрэг гарсан. Талийгаач Э.Ч нь тус аймгийн Баянцагаан сумаас 2025 оны намрын цэрэг татлагаар ирсэн бөгөөд халагдахаасаа таван сарын өмнө нь ийн эндсэн.
Eguur news агентлагийн сурвалжлах баг тавдугаар сарын 21-нд тус аймагт ажиллаж, нөхцөл байдлыг газар дээрээс нь мэдээлсэн. Тухайн үед амь хохирогч цэргийн биед халдаж, зодсон гэх хамт алба хааж байсан цэргийг аймгийн Цагдаагийн газраас цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байсан юм.
Тэгвэл өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хот дахь Шүүх шинжилгээний ерөнхий газар руу илгээгээд байсан нас баралтын шалтгааныг магадлах задлан шинжилгээний дүгнэлт гарчээ. Тус шинжилгээний хариу болон хэрэг хянан шийдвэрлэлтийн талаар талийгаачийн ар гэр болон холбогдох эх сурвалжуудын мэдээлэлд тулгуурлан хүргэе.
Нэг. Шүүх шинжилгээний дүгнэлт болон мөрдөн шалгах ажиллгааны явцад талийгаач Э.Ч-г хамт алба хааж байсан Б.Д нь цэргийн дүрэмт хувцасны зах хэсгээр хоолойг боож шахан амь насыг нь хохироосон нь тогтоогдсон болохыг эх сурвалж мэдээлэв.
Мөн магадлан шинжилгээний дүгнэлтийг талийгаачийн албан ёсны төлөөлөгч буюу ээжид нь танилцуулжээ. Харин нас барсны гэрчилгээн дээр нь S14 гэдэг онош бичжээ. Энэ нь хүзүү, нугасны гэмтэл гэсэн үг юм. Тодруулбал, ар гэрийнхэн нь талийгаачийн хоолойг нь хүчтэй боосны улмаас хүзүү, нугас орчмын мэдрэл дарагдаж, таталтан өгч, улмаар амиа алдсан гэх ойлголттой байна.
Энэ нь тэдний анх таамаглаж байсантай ЗХЖШ-аас гаргасан эрүүл мэндийн шалтгаанаар нас барсан гэдэгтэй огт санал нийлэхгүй, гадны нөлөөтэй буюу бусдад зодуулж амиа алдсан гэдэгтэй нийцэж буй. Задлан шинжилгээний өмнөх гадна биеийн үзлэгт ороход хүзүүний хоёр талд хэгзэрсэн, улайсан байсныг нагац ах нь ярьж байсан юм.
Хоёр. Камерын бичлэг дундаасаа үсэрсэн байж болзошгүй нөхцөл үүссэн тул ШШЕГ-ын холбогдох хэлтэс шалгаж байна.
Эргэн сануулбал, хэрэг гарсан өрөөнд дөрвөн цэрэг байсан бөгөөд нэгийг нь яллагдагчаар татсан. Нөгөө хоёр нь талийгаач болон яллагдагч нарыг зодолдож эхлэхэд салгахаар араас нь орсон гэх урьдчилсан мэдээлэл бий.
Мөн хэрэг гарсан өрөө камергүй ч цэргийн ангийн ихэнх хэсэг камертай. ХЭҮК-ын мэдээлэлд талийгаач цэрэг ухаан алдаж унаад амь насаа алдаж байгаа нь бичлэгт үлдсэн гэдгийг дурдсан. Тэгвэл камерын бичлэг дундаасаа үсэрсэн байж болзошгүй бөгөөд хэргийн газрын үзлэгээр хураагдсан төхөөрөмжид үзлэг хийж, дүгнэлт гаргах ажил үргэлжилж байгаа аж.
Түүнчлэн ар гэрийнхэн нь талийгаачийг багаасаа морь, тэмээтэй ноцолдож өссөн бяр тэнхээтэй, эрүүл чийрэг биетэй тул үеийнхээ нэг залууд хоолойгоо боолгох боломж бага. Бүлэглэн зодож амь насыг нь хохироосон байж болзошгүй. Иймд хамт байсан гэх хоёр цэргийн асуудлыг нягтлуулах хүсэлтээ гаргажээ.
Гурав. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн шинжилгээний дүгнэлт хараахан гараагүй байна.
Талийгаачийн ээжийн сэтгэл санааны хохирлыг тогтоолгохоор Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтэст үзлэг оношилгоонд хамруулаад байгаа аж. Мөн хүүгээ алдсанаас хойш сэтгэл санаа нь тогтворгүй, байнгын хямралтай байгаа тул шүүх хурал товлогдохоос өмнө өөр хууль ёсны төлөөлөгч итгэмжлүүлэх хүсэлтээ гаргаад байна.
Үүнтэй зэрэгцэн яллагдагчийн сэтгэцийн байдлыг тогтоох шинжилгэж ч хийгдсэн, хариу нь хүлээгдэж байгаа аж.
Дөрөв. Эл хэргийг зургаадугаар сарын 30-н гэхэд шүүх рүү шилжүүлнэ
Хэргийг Баянхонгор аймгийн Цагдаагийн газар мөрдөн шалгаж буй. Эх сурвалжийн мэдээлснээр энэ сарын 15-наас хэргийг прокурорт хүргүүлэхээр ажиллаж байгаа аж. Цааш прокурорын байгууллага хянаж үзүүд шүүх рүү шилжүүлэх ёстой. Урьдчилсан байдлаар зургаадугаар сарын 30 гэхэд хэргийн материал шүүхэд очих товтой байна.
Тав. Өвөө нь зүрхний хагалгаанд орж, эмээ нь аймгийн эмнэлэгт хэвтээд гарчээ
Ар гэрийнхнээс нь одоогийн нөхцөл байдлыг тодруулахад “Мөрдөн шалгах ажиллагаанд саад болчих юм болов уу, төрийн ажил үргэлжилж л байгаа байх гээд хүлээцтэй хандаж байна. Холбогдох хүсэлтүүдээ гаргасан. Шударгаар шийдэж өгнө байх” хэмээн найдаж буйгаа хэлсэн юм.
Гэвч гал зээгээ алдсан настнуудын биеийн байдал сайнгүй байгаа аж. Тодруулбал, өвөө нь огцом цочролд орсны улмаас зүрх нь өвджээ. Тэрбээр саяхан Улаанбаатар хотод ирж, УГТЭ-д зүрхний хагалгаанд орсон бөгөөд одоо м заслын дараах гам барьж буй. Эмээ нь байнга даралт нь ихсэж хямарч байгаа аж. Аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарчээ.
Зургаа. Сар орчмын хугацаа өнгөрөхөд нэг ч албан тушаалтан хариуцлага хүлээсэнгүй
Хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж, асуудал өндрөө авч байх үед Ерөнхий сайд Н.Учрал, УИХ-ын дарга С.Бямбацогтоос эхлээд төрийн өндөр албан тушаалтан, улс төрчид цэрэг цэргийн ангидаа амиа алдсан хэрэгт онцгой анхаарна, буруутай этгээдэд хатуу хариуцлага тооцно хэмээн мэдэгдэж байв. Гэвч сошиалд “түлхсэн” бичлэг нь гурав хоногоос хуучирч, хэлсэн үг нь хоосон амлалтаас хэтрэхгүй бололтой. Одоогоор нэг ч хүнд хариуцлага тооцсонгүй.
Сөрөг хүчний Батлан хамгаалахын сайд Д.Батлутад ёс зүйн хариуцлага хүлээлгэж огцруулах шаардлагыг Засгийн газар хэрэгссэнгүй дарлаа. Д.Батлут ч огцруулах акцын сургаар талийгаачийн ар гэртэй очиж уулзсанаас бусдаар дорвитой хөдөлгөөн хийсэнгүй.
Тэрбээр өөрөө ч хариуцлага хүлээхэд бэлэн хариуцлага алдсан салбарын хэнбугайд ч тооцно хэмээн мэдэгдэж байсан. Гэвч өдгөө чуулганы танхимд “Хоёр цэргийн хоорондын зөрчилдөөний улмаас нэг нь амиа алдсан хэрэг…” хэмээн ярьж сууна. Түүний энэ хариултаас хариултаас бултсан хандлага цухалзаж буй.
Удаа дараа ангид нь дүрмийн бус харилцаа, дэглэлт гарч байгаа ангийн захирагч, хэрэг гарах үед ажлын цаг дуусчихсан байсан гэж хүнлэг бус хариулт өгсөн штабын даргаас эхлээд сахилга, хариуцлага ярих олон хүн байгаа “Дүгнэлт хүлээж байна,. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэх жижүүрийн үгтэй энэ хүрэв.
Өмнөх агуулгыг дараах линкээс уншина уу:















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ поп сайдаа зай луулаачээ цэрэг өөрөө нас барсан гсн дүгнэлт анх гаргасан хариуцлагаас зайлахыг завдсаншүү
Ийм залуу хүүхэд амиа алдсан гэхээр үнэхээр харамсалтай
Uneheer shudarga shalgaj buruutaig ni togtooh heregtei
Харамсалтай бна, Ийм байхад юу бодож хүүхдээ цэрэгт явуулах юм бээ. Боож амь хохироосон хүнд хуулийн хамгийн хатуу шийтгэлийг оногдуулах ёстой
Ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье
Tseregt yavaad amidrah batalgaagui bolson yum uu
Камерын бичлэг тасарсан гэх асуудлыг сайн шалгах хэрэгтэй
Ямар ч тохиолдолд үе тэнгийн хоёр залуу нэгийгээ шууд боогоод алчихна гэж байхгүй. 3-уулаа хамжиж байгаад боосон. хэн ч энийг хараад ойлгохоор байхад яагаад БХЯ хэргийг санаатай нууж булзааруулаад байнаа.
Ar geriinhen unen zuviig ni medeh erhtei
19-хөн настай хүүхдийн амь нас дэндүү үнэтэй
Neg ch hariutslaga tootsoogui ni oilgomjgui sanagdaj baina
Үнэнийг нууж болохгүй шүү
Ар гэр нь хариулт хүлээсээр байгаа нь харамсалтай
Tsereg bol humuujuuleh gazar bolohoos bish iim yum boloh yosgui
Бүлэглэн зодсон эсэхийг нарийн тогтоох шаардлагатай
Ene heregt olon hunii hariutslaga yarigdah baih
Бүлэг хэрэг биш үү