УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Х.Нямбаатарын үеийн хотын төсвийг хянах сонсголын ирц бүрдээгүй байна

Өнөөдөр 09:00 цагаас Х.Нямбаатарыг хотын даргаар ажиллаж байх үеийн нийслэлийн төсвийн зарцуулалтыг хянах ерөнхий сонсгол хийхээр товлосон. Одоогоор ирц бүрдээгүй тул сонсгол эхлээгүй байна. Сонсголын ажлын хэсэгт 30 хүн багтсанаас 14 нь ирж, ирц 46.7 хувьтай байгаа юм. Одоогоор хотын шинэ дарга Б.Пүрэвдагва, нэгдүгээр орлогч Б.Мөнхбат нар ирээд буй.

Тодруулбал, УИХ-аас Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулахаар болсон.

Сонсгол энэ сарын 15, 16-ны даваа, мягмар гарагт хоёр өдөр Төрийн ордонд үргэлжилнэ. УИХ-ын гишүүн Ж.Золжаргал сонсголыг даргалах бол Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин ажиллана. Энэхүү сонсголд 100 гаруй хүн оролцоно.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button