НИЙГЭМНийгэм мэдээ

Танилц: Отгонтэнгэр хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилгын хөтөлбөр

Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутагт байрлах Отгонтэнгэр хайрхны төрийн их тахилга энэ жил тохиож буй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 85-р зарлигаар батлагдсан “Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”, “Төрийн тахилгатай уул, хайрхныг тайх төрийн ёслол үйлдэх, хуваарь“-ийг үндэслэн Отгонтэнгэр хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол энэ сарын 16, 17-нд болно.

Отгонтэнгэр хайрхныг тахих ёслолын арга хэмжээ маргааш буюу зургаадугаар сарын 16-нд Үндэсний сурын харваагаар эхлэх хуваарьтай байна. Түүнчлэн маргааш шагайн харваа, шашин урлагийн цэнгүүн, гэрэл зургийн үзэсгэлэн, номын нээлт, "Долоон бурхан" оддыг газарт буулгаж тахих ёслол болох юм.

Дашрамд дурдахад, Отгонтэнгэр хайрхны төрийн тахилгатай холбоотойгоор тусгай хамгаалалтын газраас овооны ойр орчмыг цэвэрлэсэн байна.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тахилгын наадамд оролцогсод 2 хоногоор гэр авбал 1,5 сая төгрөг гэнээ

Back to top button