УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Ц.Цогт УДШ-ийн Ерөнхий шүүгчийн ажлаа хүлээн авлаа
Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн энэ сарын 03-нд болж, Ерөнхий шүүгчид Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогтыг олонхын саналаар дэмжсэн. Улмаар Ерөнхийлөгчид уламжлаад байсан юм. Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, түүнийг УДШ-ийн Ерөнхий шүүгчээр томиллоо.
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэг, Улсын дээд шүүхийн саналыг үндэслэн зарлиг гаргасан болно.
УДШ-ийн Ерөнхий шүүгчээр томилогдоод буй Цэндийн Цогт нь 1975 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. Эрх зүйч мэргэжилтэй, Хууль зүйн ухааны доктор.
Товч намтар:
- 1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,
- 1998-2004 онд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, Ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа эрхэлсэн туслах,
- 2004-2011 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч,
- 2011-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч,
- 2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч,
- 2020 оноос Улсын дээд шүүхийн шүүгчээр тус тус ажилласан туршлагатай.
Түүний хамгийн сүүлд мэдүүлсэн ХОМ:
- Өөрийн орлого: ₮109 сая
- Гэр бүлийн орлого: ₮36 сая
- Орон сууц-2: ₮276 сая
- Газар: ₮5.7 сая
- Зээл: ₮150 сая
Д.ХАДААН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баяр хүргэе .Цогт шүүгчид.Шүүхийг хараат байдалдаа байлгах гээд томилохгүй нь гэж бодож байлаа.Одоо шүүх захиалгаар ажилладагүй болно гэж найдая. Ирэх цаг харуулна.Шүүхэд шударга байдлын салхи байнга салхилж байхсугай.