Нийгмийн

Н.Тавинбэх, П.Товуудорж нар нэг хэргээр шалгагдсан ч нэг нь түрүүлж яллагдах нь

БНСУ-аас 40 жилийн хугацаатай 148.7 сая долларын зээл авч 10 аймаг төвийн дулааны станцтай болох мөрөөдөл 2019 оноос эхэлсэн. Гэтэл энэ төсөлд Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудоржийн үүсгэн байгуулсан “Грийн энержи интернэшнл” ХХК-д давуу байдал олгосон нь тогтоогджээ. Тухайлбал, зөвлөх үйлчилгээтэй холбоотой 2.6 сая доллар буюу 7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон байна.

Үүнтэй холбогдуулан /2026-01-14/-ний өдөр ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэх, Эрчим хүчний сайдын зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудорж, түүний дүү П.Даваадорж нарыг баривчилж, эхний ээлжид 48 цагийн хугацаатайгаар саатуулсан. АТГ-аас 21 газарт нэгжлэг хийж Н.Тавинбэх нарын хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээрх олон тооны үл хөдлөх хөрөнгө болон үнэт эдлэлүүдийг хураан авсан.

Улмаар П.Даваадоржийг суллаж, Н.Тавинбэх, П.Товуудорж нарыг үргэлжлүүлэн цагдан хорьж, цагаан сарын өмнөхөн хоёуланг нь суллаж байсан. Түүнээс хойш гадуур шалгаж байсан билээ.

Холбогдсон хэргийн зүйл анги

Эрүүгийн хуулийн 22.1.2 Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах: Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эрүүгийн хуулийн 22.10.1 Үндэслэлгүйгээр хөрөнгөжих: Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тэгвэл өчигдөр АТГ-аас Н.Тавинбэхэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн тухай мэдээллээ. Ингэснээр Н.Тавинбэхэд холбогдох хэрэг АТГ-ын харьяанаас гарч прокурорын байгууллагад шилжиж буй юм. Харин хамт шалгагдаж буй П.Товуудоржид холбогдох хэрэг АТГ-т шалгагдан үлдлээ.

Ташрамд дурдахад,

ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэх бол Б.Чойжилсүрэнгийн өмнө Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан нэгэн. Харин сайдын суудлаасаа буухдаа шинээр томилогдсон сайд Б.Чойжилсүрэнтэй гар барьж, яамныхаа ТНБД-аар үлдэж байсан.

П.Товуудорж: Б.Чойжилсүрэнгийн нэг сумын дүү буюу Увс аймгийн Тэс сумын уугуул. 2020-2021 онд Эрчим хүчний сайд Н.Тавинбэхийн зөвлөх, 2022 оноос одоог хүртэл буюу Б.Чойжилсүрэнг сайдаар ажиллаж буй энэ цаг үед Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагчаар ажиллаж буй.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

22.1.2 22.10.1 тоот шийдвэрүүд ямар муухай бөөрөнхий шийдвэр вэ 1-5 жил гэнэ тэгээд манайхан л болсон хойно 1 жил суугаад л гарна шдэ үнэн сэжгийн

Зочин Ж
Зочин Ж

Урд системд Улсын төлөө үнэнчээр зүтгэдэг байж Саяын энэ хэдэн жилд Дээдсүүд Улсаа хувааж дээрэмдэх ажил хийж байсан юмуу даа !
Яачихсан сэтгэн бодох чадвар вэ ??!!!
Бүгд л Улсын хөрөнгө Улсын хөгжлийг боймлиж байждээ . Хууль дүрэм журам яаж үйлчлээд хяналт тавиад байдаг юм дээ !!! Идсэн уусан зүй бус үйлдэл хийсэн ашигласан хүмүүсийг хариуцлага тооцоод бүр мөсөн чөлөөлөх нь зүйтэй дээ .

Холбоотой мэдээ

Back to top button