"Номин Холдинг" ХХК-ийн бизнесүүд ТОП-100 ААН-д шалгарч амжилтаа бататгалаа

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран 25 дахь жилдээ зохион байгуулж буй “ТОП-100” ААН-д “НОМИН Холдинг” ХХК-ийн бизнесүүд амжилтаа бататган дахин шалгарлаа. “Номин Холдинг” ХХК-ийн 3 охин компани ТОП-100 ААН-д шалгарч групп компаниараа “Номин Холдинг” ХХК 25-т эрэмбэлэгдсэн бол ТОП 300 ААН-д групп компаниараа 14-т эрэмбэлэгдэж 10 охин компани тус жагсаалтад багтсан байна.

Бид үйл ажиллагаа эрхэлж эхэлсэн цагаас өнөөг хүртэл нийт 700 гаруй тэрбум төгрөг буюу 600 хүүхдийн багтаамжтай 15 сургууль барих төсөвтэй дүйцэхүйц хэмжээний мөнгөн татвар, шимтгэлийг Улсын төсөвт төвлөрүүлээд байна. “НОМИН Холдинг” компани өнөөдөр бизнесийн олон чиглэлд үйл ажиллагаагаа явуулж, өргөжин тэлсээр 6 багц бизнесийн чиглэлээр амжилт бүтээл дүүрэн ажиллаж байна.

Энэ бүхэн Номинчуудын маань Инновац, Технологийн дэвшил, Ногоон хөгжил, Хүний нөөц, Менежментийн шинэ шийдлийн төлөө тэмүүлж хичээл зүтгэл гаргаж Улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгаагийн үр дүн юм.

Ирэх онуудад ч ажил хөдөлмөрөө өргөжүүлэн тэлж, үр ашиг, амжилт бүтээлээр дүүрэн байж Номин-г сонгон үйлчлүүлж буй хүндэт үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүн, төгс үйлчилгээг хүргэхийн сацуу эх орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмрээ оруулсан, хөгжингүй манлайлагч компани байна гэдэгт итгэлтэй байна.
Алтан Гадас одонт НОМИН Холдинг ХХК







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.