НИЙГЭМНийгэм мэдээ
Ослын улмаас автомашины төмөр хийцэд хавчуулагдсан иргэний амь насыг аварчээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн “Далай” хороолол дунд суудлын 2 автомашин мөргөлдөж, нэг хүн хавчуулагдсан байна. Энэ ослын дуудлага зургаадугаар сарын 15-ны өдрийн 22:35 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын 25 дугаар ангид иржээ.
Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын “Toyota Crown” загварын суудлын автомашин, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын чиглэлд зорчиж явсан иргэн С-ийн “Toyota Prius 20” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, “Toyota Crown” загварын автомашины жолооч иргэн Б /25 настай, эрэгтэй/-ын баруун хөл автомашины төмөр хийцэд хавчуулагдсан аж. Аврагчид түүнийг эсэн мэнд гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Х.ХУЛАН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.