НИЙГЭМНийгэм мэдээ

Дугуй, скүүтер, мопедоор зорчих хэсэгт өнгөт тэмдэглэгээ хийж байна

Дугуй, скүүтер, мопедын замын эгнээг автомашины эгнээнээс тусгаарлан хэвтээ тэмдэглэлээр гаргаж эхэлжээ. Одоогийн байдлаар замын хажуугийн 14.6 км эгнээ гаргасан байна. Энэ онд моторт бус тээврийн хэрэгсэл буюу скүүтер, мопед, дугуй, замын 31.2 км эгнээ гаргах аж. Шинэлэг технологиор замын хуучин тэмдэглэгээг үр дүнтэй, хурдан арилгаж, шинэ дугуйн эгнээний будгийг тавьж гүйцэтгэж байна.

Мөн иргэдийг аюулгүй зорчих, замын түгжрэлийг багасгах зорилгоор бусад улс орны туршлагыг судлан, хөдөлгөөн зохион байгуулалтын төлөвлөгөөг гарган ажиллаж байгаа аж. Энэхүү ажил нь автомашингүйгээр хөдөлгөөн хийх боломжийг нэмэгдүүлж, агаарын бохирдол бууруулах чухал нөлөөтэй юм байна.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button