УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нэгтгэсэн ажлын хэсгээс "сугалж" үлдсэн Ерөнхийлөгчийн санаачилсан хууль хаачсан бэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах бүхий агуулга хуулийн төсөл парламентын босго давснаас хойш сураг алдрав. Дөрөвдүгээр сарын 16-нд чуулганаар хэлэлцэн, гишүүдийн олонх дэмжсэн. Улмаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ-нд шилжүүлсэн. Үүнээс хойш сарын хугацаа өнгөрөөд байна.

Эхэн үед МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчөлт оруулах тухай хэд хэдэн хуулийн төсөл бий. Нэг л хуулийг олон талаас нь сайжруулах агууга учраас нэгтгэсэн ажлын хэсэг гаргана. Бусад хуулийн хэлэлцэх эсэх шийдэгдэх хүртэл харзнаж байна" гэх тайлбар хэлж байсан. Гэтэл хоёр хоногийн өмнө Ерөнхийлөгч нэгтгэж хэлэлцүүлэхгүй гэсэн тул тусад нь ажлын хэсэг гаргахаар болсон гэв.

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн албан нэршил нь Монгол Улсын их хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай. Агуулга нь УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах эрх зүйн орчныг бүрдүүлэх. Эрсдэл нь ёс зүйн ноцтой нөхцөл гэх тогсон хэмжүүргүй ойлголтоор гишүүлийг далайлгаж, парламентын дархлааг унагах.

Дээрх хуулиас гадна УИХ-ын түйл ажиллагаа, чуулганы хуралдааны дэгийг сайжруулахаар хэдэн хэдэн хуулийн төсөл баригдаад буй. Ж.Батжаргалын нэр цохон, нэгтгэхж авч явах гээд хүлээгээд байна гэдэг нь тэр.

Тухайлбал, УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ нарын өргөн барьсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд, нэмэлт өөрчлөлт оруудах тухай. Уг төслийг УИХ-ын тамгын газар болон гишүүд оролцон боловсруулан. Үүнтэй хамт Дэгийн тухай хууль, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг "шинэчилж" буй нэлээд өргөн цар хүрээтэй.

Мөн Х.Тэмүүжин нарын өргөн барьсан хуулийн төсөл. Онцлох агуулга нь УИХ-ын дарга нам бус байх болон чуулганы танхим зохионб байгуулалтын өөрчлөлт. Тодруулал, Ерөнхий сайд хууль тогтоох байгууллага хойморт суудаг байдлыг халах гэх мэт.

  • Энэ мэтчилэн тус тусын агуулга онцлогтой, ижил нэрт хуулийн төслүүд бий. Одоогоор УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Д.Энхтүвшин, Х.Тэмүүжин, Х.Баасанжаргал нарын санаачилсан УИХ-ын тухай болон чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслүүдийг нэгтгэн ажлыг хэсэг гаргаад буй.

Тодруулбал, УИХ-ын даргын 2026 оны тавдугаар сарын 26-ны 232 дугаар захирамжаар нэгтгэсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийг ТББХ-ны дарга Б.Жавхлан ахалж байна.

Ажлын хэсгийн гишүүд:

  • Ц.Баатархүү
  • Б.Батбаатар
  • н.Ганбаатар
  • Г.Ганмаа
  • Ц.Даваасүрэн
  • Б.Жаргалан
  • С.Зулпхар
  • Н.Наранбаатар
  • Э.Одбаяр
  • А.Ундраа
  • Ч.Ундрам
  • Г.Уянгахишиг
  • Ө.Шижир
  • Л.Энх-Амгалан

УИХ-ын гишүүдээс чамгүй эрсдэлтэй тулгарч, Ерөнхийлөгч өөрөө ил цагаан загнаж, зандарсаар санаачилсан хуулиа чуулганы босго давуулсан. Тиймээс түүний санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хаанаас хэрхэн байгуулж, хэн ахлахаас багагүй зүйл хамаарах юм.

Хуульд зааснаар бол байнгын хороо хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг дангаар буюу хамтран байгуулах эрхтэй. Ингэхдээ УИХ дахь олонх, цөөнхийн харьцааг харгалзан 10 хүртэлх гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулна.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button