Байгаль орчинНИЙГЭМНийгэм мэдээ

Фото: Отгонтэнгэр хайрхан тахилгад 44 мянга гаруй иргэн оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 85-р зарлигаар “Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”, “Төрийн тахилгатай уул, хайрхныг тайх төрийн ёслол үйлдэх, хуваарь“-ийг баталсан. Энэ дагуу Отгонтэнгэр хайрхны тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслол энэ сарын 16, 17-нд болохоор товлогдсон.

Өчигдөр орой Хаан тэнгэрийн "Долоон бурхан" одыг газарт буулгаж тахих ёслол болсон бол өнөө өглөө хайрханыг тайх тахилгын ёслол эхэлсэн билээ. Уг ёслолд 44 гаруй иргэн оролцож буй талаар ЦЕГ-аас өгсөн мэдээлэлд дурдсан байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам сахиулах, замын хөдөлгөөн зохицуулах чиглэлээр алба хаагчид үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа аж.

Х.ХУЛАН


Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

эмх замбараатай байвал монгол шиг уул ус ихтэй газар нутагтай орон хаана байна даа багтаж шингэхгүй далайд усан дээр шээж баагаад амьдарч байгаа биз дээ

Back to top button