Улаанбаатарын “Их дуулга”-д олимпын аварга тав, дэлхийн аварга 25 жүдоч барилдахаар бүртгүүлжээ
Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг 2026 оны “Их дуулга”-ын тав дахь цуврал тэмцээн хоёр манай улсад эхэлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох энэхүү тэмцээнд таван тивийн 59 орны 461 жүдоч зодоглох бөгөөд үүний 257 нь эрэгтэй, 204 нь эмэгтэй аж. Одоогийн байдлаар Япон, ОХУ, Солонгос, Гүрж, Азербайжан тэргүүтэй 30 орчим орны жүдочид ирсэн бөгөөд Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн зааланд бэлтгэлээ базааж байна.
Монгол Улсад дөрөв дэх удаагаа болж буй “Их дуулга”-д олимпын аварга тав, дэлхийн аварга болсон 25 жүдоч барилдахаар иржээ. Хамгийн олон бөхтэй жин нь эрэгтэйчүүдээс 81 кг бөгөөд тус жинд 42 тамирчин барилдахаар бүртгүүлжээ. Харин эмэгтэйчүүдээс 70 кг-д 33 жүдоч бүртгүүлсэн нь хамгийн ихэд тооцогдоно. “Их дуулга”-ын сугалааны үйл ажиллагаа “Новотел” зочид буудалд маргааш 13:30 цагт болно.
Х.ХУЛАН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.