ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн уул уурхай

Оюутолгойн баяжмал тээвэрлэдэг замыг нээжээ

“Эрс шинэчлэл” хөдөлгөөн”-ий зарим гишүүн өчигдөр (2026.06.17)‑ны 09:00 цагаас эхлэн “Оюутолгой” компаниас БНХАУ руу баяжмал тээвэрлэдэг замыг хаасан талаар бид мэдээлэл хүргэсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Н.Учрал уг замыг яаралтай нээх, зам хаасан хүмүүст хариуцлага тооцохыг ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан, ЦЕГ-ын дарга нарт үүрэг өгсөн талаараа өөрийн цахим хуудастаа мэдээлэл оруулсан.

Үүний дагуу ЦЕГ уг замыг нээж, өнөөдөр өглөөнөөс эхлэн “Оюутолгой” компаниас БНХАУ руу баяжмал тээвэрлэдэг замыг нээжээ. Энэ тухай “Оюутолгой” компани “Зэсийн баяжмалын экспортын цуваа хэвийн явж эхлэв. Монгол Улсын эдийн засагт эргэлдэж буй гурван төгрөг тутмын нэг нь уул уурхайн салбараас орж ирж байна. “Оюутолгой” үйлдвэр өдөр бүр дунджаар 23 тэрбум төгрөгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шууд болон дам нөлөөгөөрөө эдийн засгийн 10 гаруй хувийг бүрдүүлж байна” гэжээ.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button