НИЙГЭМСПОРТ

Түрүү бөхийг автомашинаар байлах “Алтаргана“ наадмын бүртгэл эхэлжээ

ОХУ, Буриадын Бүгд Найрамдах Улсад зохион байгуулагдах Олон улсын “Алтаргана наадам”-ын Бөхийн барилдаанд эр бяр, эрч хүч, уран мэх уралдуулан уламжлалт Монгол бөхийн барилдааны төрөлд барилдах Улс, аймаг, сумын цолтой болон шинэ бөхчүүдийг бүртгэж байгаа аж. Бүртгэлийн хугацаа: 2026.06.13- наас 26-ны хооронд явагдана.

“Алтаргана” наадам хоёр жил тутамд зохион байгуулагддаг. 2024 оны долдугаар сард Булган аймагт болж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат сумын заан Д.Төгс-Эрдэнэ түрүүлж байсан. Олон улсын 16 дахь удаагийн “Алтаргана наадам” 2026.07.01-05-ны өдрүүдэд Буриад Улсын Улан -Үдэ хотноо зохион байгуулагдах юм байна.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button