НИЙГЭМНийгэм мэдээ

Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн 71 байршлыг ₮1.5 тэрбум төгрөгийн таримал цэцгээр гоёно

Улсын баяр наадмаас өмнө Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн 71 байршлыг 584,940 ширхэг таримал цэцгээр гоёхоор болжээ. Тодруулбал, Нийслэлийн есөн дүүрэгт урд жилүүдэд хийгдэж байсан шиг 25 хийцлэлийн цэцгээр гоёх ажил хийгдэх аж. Төв талбайн орчимд өмнөх жилүүдийнх шиг хийцлэлтэй цэцгүүдийг энэ долоо суулгах юм байна. Энэ жилийн хувьд 580,000 гаруй цэцгээр нийслэл хотын өнгө нэмэгдүүлнэ гэдгийг албаны хүмүүс мэдээллээ.

Энэ жил 140 га талбайд цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн арчлалт хийнэ. Нийт төсвийн 70-76 хувийг арчлалтад, 24-30 хувийг шинээр ногоон байгууламж, цэцэрлэгжсэн талбайн хэмжээг нэмэгдүүлэхэд зарцуулна хэмээн тайлбарлаад ₮6.6 тэрбумыг төсөвлөсөн байна. Энэхүү тооцооллоор цэцэгжүүлэлтэд ₮1.5 тэрбум орчмыг зарцуулах тооцоо гаргажээ.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button