СЕХ-ны гишүүнд нэр дэвшигчид УИХ-ын нууц санал хураалтаар дэмжигдлээ
Өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг УИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцлээ. УИХ-ын гишүүд СЕХ-ны гишүүнд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авч дууссаны дараа нууц санал хураалт явуулсан юм.
Ингэхэд, Д.Ариунболд 65.9, Д.Мөнхзориг 61.5, Ж.Болд 64, Д.Давааням 62 хувийн саналаар дэмжигдсэн юм. Ташрамд дурдахад, СЕХ-ны гишүүнд нэр дэвшигчдийг томилох агуулгаарх санал хураалтад УИХ-ын 91 гишүүн оролцлоо.
СЕХ-ны гишүүнээр дэмжигдсэн хүмүүсийг тухайлбал,
Нэг. 2021 оны 6-р сараас өнөөдрийг хүртэл Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Ариунболдын нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон Г.Байгалмаагийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний Е/07 дугаартай албан бичгээр санал болгожээ. Тэрбээр 1996-2002 онд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, эрүүгийн алхах төлөөлөгчөөс ажлын гараагаа эхлүүлсэн нэгэн.
Хоёр. ЦЕГ-ын дарга Ж.Болд нэрээ дэвшүүлсэн бөгөөд түүнийг Ерөнхий сайд асан Г.Занданшатарын зөвлөхөөр ажиллаж байгаад 2025 оны 10-р сард одоогийн албан тушаалд очсон. Энэ үедээ "улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй" гэдэг шалгуурыг давахгүй гэдэг шүүмжлэлд өртсөн.
Гурав. СЕХ-ны гишүүн, Улсын Бүртгэлийн ерөнхий газрын дарга асан Д.Дэлгэрсайханыг Улсын Их Хурлын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 47 дугаар тогтоолоор үүрэгт ажлаас чөлөөлсөнтэй холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газрын Захиргаа, удирдлагын газрын дарга асан одоо УБЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Даваанямыг дэвшүүлсэн.
Дөрөв. Улсын дээд шүүхээс санал болгосон СЕХ-ны гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан Улсын дээд шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 19-ний 01/1825 дугаартай албан бичгээр Шүүхийн сахилгын хорооны Ажлын албаны дарга Д.Мөнхзориг нар нэрээ дэвшүүлсэн байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
МАН сонгуулийн хороонд өөрсдийн тавиулаа тавьж бн
Д.ДАВААНЯМД БАЯР ХҮРГЭЕ. МЭРГЭЖЛИЙН МЭДЛЭГ, УР ЧАДВАРТАЙ, ТУРШЛАГАТАЙ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ.