Нэг дороос | Сонсгол: Малчны НДШ-ийг нэг удаа нөхөн төлөх тухай журам батлаагүй тул хэрэгжээгүй

Малчны тухай хуулийг 2024 онд батлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд дагалдах 11 журам батлах чиглэлийг Засгийн газарт өгсөн. Гэвч одоогоор хоёр журам батлагдсан. Малчдын тулгамдсан асуудал буюу НДШ-ийн нөхөн төлөлт журам батлагдаагүйгээс болж, хэрэгжих хугацаатай холбоотой маргаан үүсээд байгаа юм. Иймд УИХ-ын Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж буй. Eguur news агентлаг уг процессыг нэг дороос, цаг алдалгүй хүргэх болно.
Шууд дамжуулалт:
Нэмэлт 11:00 цаг
УИХ-ын гишүүдийн асуулт, хариулт эхэллээ
Б.Уянга
2024 оны зургаадугаар сард энэ хууль батлагджээ. Малчны тухай хууль бүрэн хэрэгжээд эхлэхээр малын тоо бус ашиг шим, чанар эрхэмлэх тогтолцоо бүрдүүлэх вэ. Энэ заал хэрэгжиж эхэлсэн үү. 10 жилийн зайтай хуулийн хэрэгжилтийг хараад явдаг. Хэрэгжилт нь болоогүй байхад хэрэгжилтийг нь үнэлж байгаа юм байна. Малчны хөгжлийн сангийн бүрдүүлбэл нь уул уурхайгаас гэж заасан байна. Огт хэрэгжээгүй заалтуудад хэн хариуцлага хүлээх вэ.
Г.Тэмүүлэн
Хууль батлагдаад хоёр жил болж байгаа ч Засгийн газраас дагалдах журмуудыг батлаагүй байна. Эдгээрээс онцолбол, энэ хуулиар анх удаа малчин хүний хөдөлмөрийн бүтээмж гэдэг агуулгыг гаргаж ирсэн. Малчны хөдөлмөрийн бүтээмж, нэг малаас авах ашиг шимийг үнэлдэг болохыг ХХААХҮЯ, Засгийн газар тооцдог байхаар тусгасан. Мөн түүхий эд, бэлтгэлийн чанартай холбоотой урамшлууллын асуудлыг тусгасан. Гэтэл салбар, хууль хоорондын зохицуулалтуудыг грагаагүйгээс хуулийн хэрэгжилт удааширч байгаа.
ХХААХЯ, Ц.Болорчулуун
Малчны НДШ-ийн нөхөн төлбөрийг нэг удаа олгож болно гэсэн журам батлагдаагүй. Журам боловсруулж, холбогдох яамдаас санал авах явцад 30-40 тэрбум төгрөгийн санхүүжилтийн асуудал үүссэн. Улмаар 2026 оны нэгдүгээр сарын 1 болж, журам батлах хугацаа дууссан. Цаашид хууль нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх боломжтой. Малчны хөгжлийн сангийн журам боловсруулалтын шатанд явж байна.
М.Мандхай
Орон нутгаар явахад хэрэгждэггүй баахан хуультай, дагалдах журам нь байдаггүй энэ байдлыг халъя гэдгийг иргэд, малчид хэлж байна. Нийгмийн даатгалын тухайд санхүүгийн эх үүсвэр нь шийдгдэхгүй болохоор нэг удаа нөхөн төлөх заалт хэрэгжихгүй байна гэж ойлголоо. Хүнсний хувьсгал, Цагаан алт зэрэг хөдөлгөөний хүрээд малчид хөнгөлөлттэй зээл, урамшууллаа болитоор авч чадсан уу.
Нэмэлт 10:30 цаг
Малчид, иргэдийн төлөөллийн саналын сонсож байна
Дорноговь аймгийн малчин Бямбаахүү
Малчны нэг хүүхдийг мал аж ахуйн чиглэлэр үнэ төлбөргүй сургана гэж тусгасан нь нэг талаар дэмжлэг боловч хүvсэн мэргэжлээрээ сурах боломжийг нь хязгаарлаж байна. Малчны хүүхдийн цахимаар сургах асуудлыг УИХ-ын гишүүн ярьж байсан. Энэ бол хичээлийн хоцрогдол үүсэж, үе тэнгийн гадуурхалт, дээрэлхэлт үүсгэх магадлалтай.
Говьсүмбэр аймгийн малчин В.Оюунчимэг:
Малчны тухай хуулийн 5 дугаар зүйлд хүний эрх эрх чөлөөг дээдлэх, ялгаварлан гадуурахгүй байх, малчны хөдөлмөр, аюулгүй орчин ажиллах амьдрах эрхийг хангах, бэлчээр ус байгалийн нөөцийг тогтвортой ашиглах эрхийг хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицолтыг бууруулах, уул уурхайн үйл ажиллагааг малчны амьдрах орчин, нийгэм соёлын нөхцөл, хүний эрхийг дордуулахгүй байх зарчмыг дордуулахгүй байх заалтыг тусгах хүсэлтэй байна
Өмнөговь аймгийн малчин Ё.Цэдэвсүрэн
Хуулийг харахад хүн төвтэй байдал дутмаг байна. Малчид бид мэдээ мэдээллээр маш дутмаг байдаг. Төр иргэн хоёрын харилцаа холбоо огт байдаггүй. Говь нутагт хариуцлагагүй уул уурхай маш их байдаг. Малчдын эрх үүрэг яригдаад байгаа боловч малчдын эрхийг хамгаалах асуудал дутмаг байна. Малчдын хүүхэд өөрийн хүсэл зорилгоор хүссэн мэргэжлээр сурах эрхтэй. Тиймээс малчны хүүхэд аль ч их дээд сургуульд өөрийнхөө хүссэн мэргэлээр сурах тухай заалтыг нэмж оруулах нь зүйтэй.
Өмнөговь аймгийн малчин
Манай аймаг бол уул уурхайн бүс нутаг. Энд мал, малчин хоёр амьдрахад бэрх болсон. Хуулийг анх санаачлахдаа уул уурхайн хөлд нэрвэгдсэн, хатуу ширүүн уур амьсгалтай аймгийг тооцож үзэх, тусгах хэрэгтэй байсан. 4.2.7 -д гамшигт болон аюул үзэгдлийн улмаас ажил үүргээ гүйцэтгэж яваад малчин амь насаа алдсан бол Засгийн газрын нөөц сангаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 48 сартай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг нэг удаа олгоно гэж заасан. Хэрэв онцгой албан хаагч амь эрсэдвэл цалинг нь хоёр дахин нугалж, 1-2 жилээр олгоно. Тэгэхээр эндээс малчин хүн төрийн албан хаагч хоёрт ямар ялгаа байгаа юм бэ гэдэг асуулт гарч ирж байна.
Малчин н.Алтанхуяг
Малчны боловсрол гэдэг бол ерөнхий боловсрол, танхимын боловсролоос тэс өөр зүйл. Хэдэн мянган жил байгаль, цаг уурын өөрчлөлт дасан зохицож малаа маллах юм бэ гэдэг уламжлалт мэдлэг. Ийм чухал асуудлыг сумын Засаг даргад хариуцуулах нь учир дутмаг. Салбар салбарын яамд нь анхаараасай.
Нэмэлт 10:07 цаг
Малчны хөгжлийг дэмжих, залгамж халааг бэлтгэх талаар Боловсролын яамнаас мэдээлэл өгөв
Уг танилцуулгыг Боловсролын сайд Л.Энх-Амгалан хийх байсан ч сонсголд ирээгүй тул ТНБД Н.Ням-Очир мэдээлэл өгөв. Улсын хэмжээнд 2025-206 оны жичээлийн жилд бүх түвшний боловсролын байгууллага, насан туршийн боловсролын төвд 171 мянга гаруй малчин өрхийн хүүхэд залуус суралцаж байна. Энэ нь нийт сурагчдын 13.2 хувийг эзлэх үзүүлэлт юм.
Тухайлбал, малчин өрхийн 2-5 насны хүүхэд 30 мянга гаруй хүүхэд өдрийн буюу үндсэн бүлэгт суралцан сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Түүнчлэн 10 мянга гаруй хүүхэд нүүдлийн боло гэр бүлд суурилсан хувилбарт сургалтад хамрагдаж байна. Малчин өрхийн хүүхдийн цэцэрлэгт хамрагдалт 2024-2026 онд буурсан үзүүлэлттэй байна.
Малчны тухай хуулийн үр дагаврын үнэлгээний тайланг Монголын хуульчдын холбооны судлаач О.Энххүслэн танилцууллаа
Үнэлгээний хүрээнд голлох 12 зүйл заалтад үнэлгээ хийсэн байна. Тэрбээр, хуулийн 6, 7, 11, 12, 15 дугаар зүйл малчны хөгжлийг дэмжих, малчны үйл ажиллагааг цахимжуулах зэрэг ажлууд сул хэрэгжилттэй. Харин 13, 9 дүгээр зүйлд заасан Малчны хөгжлийн индекс, Малчны хөгжлийн сан, Малчны хөгжлийн төв огт хэрэгжихгүй байгаа.
Судалгааны үр дүнгээс харахад мачлны мэдлэг боловсрол, хөгжлийг дэмжих, эрсдэлийн удирдлага, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох заалтууд сул хэрэгжилттэй байна. Цаашид хуулийн зорилго, зорилтыг бүрэн хэрэгжүүлэхэд нэмэлт бодлогын дэмжлэг шаардлагатай" байна гэлээ.
09:30 цаг
Малчны тухай хуулийн хэрэгжилтийг "дэнслэх" Ерөнхий хяналтын сонсголд 60 орчим малчин оролцож байна
Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, М.Ганхүлэг нарын гишүүдийн санаачилгаар Малчны тухай хуулийн хэрэгжилтийн талаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна. Сонсгол энэ сарын 23,24-нд хоёр өдөр үргэлжилнэ.
Сонсголыг 09:30 цагт Төрийн ордонд эхэллээ. Сонсголд 60 орчим иргэд, малчид оролцохоор орон нутгаас зорин иржээ. Сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалан явуулна.
Тус хуулийг УИХ-ын 17 гишүүн санаачилж, сонгуулийн өмнө буюу 2024 ону зургаадугаар сард баталж, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Гэвч, малчдын НДШ төлөлт, малчны хүүхдийг сургах асуудал дээр мэргэжлийн хүрээг хязгаарлагдмал тусгасны улмаас одоогийн байдлаар 50 хүүхэд ХААИС-д суралцаж байна. Малчдад ипотекийн зээл олгохоор тусгасан ч Малчны тухай хууль хэрэгжээд хоёр жил болоход ердөө хоёр малчин орон сууцны ипотекийн зээлд хамрагдаад байгаа юм.
Сонсголын эхэнд хууль санаачлагч Г.Тэмүүлэн гишүүн танилцуулга хийсэн бөгөөд УИХ-аас анх удаа хуулийн хэрэгжилтийн талаар сонсгол зохион байгуулж байгааг онцолсон юм.
Иймд хуулийн хэрэгжилтийг эргэн харж, малчдын дуу хоолойг сонсох юм.
П.ДАВААЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ бол хувьдаа маш олон малтай малчин зарцтай олигарахуудын санаа малчид өөрсөдөө төл