УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Номтойбаяр: Туркийн дэвшилтэт технологид суурилсан үйлдвэрлэлийг Монголд нутагшуулна

Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Турк Улсад ажиллах үеэрээ Аж үйлдвэр, технологийн дэд сайд Оруч Баба Инан болон үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзжээ. Тэрээр Турк Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах, ялангуяа Туркийн дэвшилтэт технологи, үйлдвэрлэлийн туршлагыг нутагшуулах асуудлаар ярилцсан байна. Үүнд Хархорум хотын бүтээн байгуулалт, эдийн засгийн тусгай бүсэд хамтран цогц үйлдвэрлэл хөгжүүлэх боломжуудын талаар өргөн хүрээнд авч үзэж байна.

БНТУ-ын Аж үйлдвэр, технологийн дэд сайд Оруч Баба Инан Монгол Улсын хэрэгжүүлж буй Хархорум хотын төсөл, дэд бүтцийн хөгжил болон арьс ширний үйлдвэрлэлийн салбарт хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг онцолжээ. Тиймээс туршлага солилцож, төсөл хөтөлбөрүүдийг судалж, хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэхээ илэрхийлсэн байна.

Мөн Шадар сайд Н.Номтойбаяр Туркийн арьс ширний аж үйлдвэрийн бүсэд ажиллажээ. Тус бүс  байгальд ээлтэй технологийг нэвтрүүлж, хаягдал боловсруулах шинэлэг шийдлүүдийг нэвтрүүлж чадсан бөгөөд 1000 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Нийт 40 мянга орчим ажилтантай бөгөөд ус цэвэршүүлэх болон биогаз үйлдвэрлэх дэвшилтэт технологийг нэвтрүүлжээ.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button