Тодруулга: "Манжуурт зочид буудлын барьцаанд саатуулагдсан" гэх 37 иргэн Монгол руу ирж байгаа
Энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотоос Манжуур-Хайлаарын чиглэлд аялалаар явсан 37 иргэнийг төлбөрөө төлөөгүй гэх шалтгаанаар зочид буудалд нь саатуулсан тухай мэдээлэл цахим орчинд гарсан. Тэгвэл энэ талаар тухайн аялалыг зохион байгуулсан "Хөгжилтэй аялал" ХХК мэдэгдэл гаргажээ.
Тодруулбал "2026 оны 06 сарын 17-нд Улаанбаатар хотоос Манжуур-Хайлаарын чиглэлд 6 шөнө 7 өдрийн аялалд гарч, 2026 оны 06 сарын 18-нд хилээр 37 аялагч гарсан. Уг аялал нь 2026 оны 06 сарын 19-нд хилээр гарахаар тохирсон боловч, БНХАУ-ын Үндэсний баяр наадам тааран хил хааж, аяллыг 06 сарын 17-нд гаргасан. Аялагчид хөтөлбөрийн дагуу хөтөлбөртөө хамрагдан өглөө, оройн хоол гэх зүйлүүдээр манай компани үйлчилсэн болно. Амралтын өдрийг тооцоолоогүйн улмаас төлбөрийг Хятад тал хойшлуулж мөн Хятад Монгол 2 талын компани үл ойлголцол гарсны улмаас 37 аялагчийг гацаан маш том хүндрэл гаргасанд манай компанийн зүгээс хүлцэл өчиж уучлал хүсэж байна. Мөн Манжуур- Хайлаарын 37 аялагчид хилээр гаран Монгол руу буцсан" гэлээ.
Бид энэ асуудлаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Манай яамны Консулын газар болон Манжуур дахь Консулын газарт албан ёсоор ирсэн мэдээлэл болон хандсан иргэн байхгүй. Гарсан мэдээллийг холбогдох эx сурвалжуудаас тодруулахад тухайн компанийн аялагчид саатсан байсан ч өнөөдөр өглөө буюу 6 дугаар сарын 24-ны өглөө төлбөр тооцоо хийгдэж аялагчид буцах замдаа гарсан гэсэн мэдээлэл Манжуур дахь КГ-с ирүүлээд байна" гэсэн юм.
Б.АЗЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.