Г.Дамдинням: 2029 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл зэсийн АМНАТ-ыг хөндөхгүй
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Халзанбүрэгтэй ордын төслийг зогсоосон, Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээрийн явц зэрэг асуудлаар дараах хариултыг өгөв.
Ашигт малтмалын тухай хуульд орсон зэсийн АМНАТ-ыг олон улсын хэмжээнд хүргэх Засгийн газрын шийдвэрийг дэмжье, гэхдээ зэстэй хоблоотой хэсгийг нь Онртэйгийн хэлэлцээр дуустал хойшлуулъя МАН-ын бүлгийн шийдвэр гарсан. Өчигдөр ЭЗБХ-оор хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж, зэсийн АМНАТ-ийг 2029 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл хөндөхгүй байх заалт дэмжигдсэн. Өнөөдөр УИХ-ын чуулганаар хуулийн төслийг хэлэлцэнэ.
Харин Бортээгийн ордыг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд "хулгайчихсан" гэх асуудал юу болсон талаарх сэтгүүлчийн асуултад "Тэр орд чинь байгаа. Олборлолт хийгээд л явж байна шүү дээ. Эрдэнэс тавантолгой компани дээрээ л байгаа. Тал талын байр суурь байх шиг байна. Би бол ажлаа хийгээд явж байгаа хүн" гэв.
Хайгуулын үеийн нөхөн сэргээлт, аюулгүй байдлын хангалт хангалтгүй байсан учраас зөрчлийг арилгах хүртэл хугацаанд Халзанбүрэгтэйн ордын төслийг түр зогсоосон. Ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулахаар үргэлжлүүлэх эсэх нь шийдэгдээд явна.
Оюутолгойн менежментийн төлбөрийг Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу 50 хувь бууруулсан. Зээлийн хүүг буурулах хэлэлцээрийг З.Мэндсайхан сайд ахлан ажиллаж байна. Зээлийн хүүг бууруулна гэдэг бол ногдол ашгийг наашлуулах асуудал. Монгол Улсын Засгйин газар ард түмэнтэйгээ яг ижил, ногдол ашгаа эрт авах ёстой.
Д.ХАДААН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.