Н.Учралын Засгийн газарт Оюу Толгойн зээлийн хүүг бууруулах 5 өдрийн хугацаа үлдэв
Оюу Толгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр хийхээр товлосон хугацаа дуусахад таван өдөр үлдлээ. Засгийн газраас Оюу Толгойн гэрээг сайжруулж, Монгол Улсын эрх ашгийг хангах, хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэхээр ажиллаж буй. Бүр тодруулбал, 2026 оны эхний хагаст багтаан Рио Тинто групптэй хэлэлцээ хийж, зээлийн хүүг бууруулах зорилго тавьсан юм.
Оюу Толгой ордыг эзэмшигч талууд буюу Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто хооронд хийж байгаа энэ хэлэлцээ 2025 оны аравдугаар сарын 30-нд эхэлсэн. Хэлэлцээ хийх албан ёсны хугацаа энэ оны нэгдүгээр сарын 31-нд дуусгавар болсон ч талуудын саналаар долдугаар сарын 1-нийг хүртэл сунгасан. Өөрөөр хэлбэл, Н.Учралын Засгийн газарт монголчуудын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд тун бага цаг үлдээд байна.
Манайх “Рио Тинто” групптэй менежментийн төлбөрийг бууруулж, олон улсын жишигт хүргэх, одоо байгаа зээлийн өндөр хүүг бууруулах, "Онтрэ ресурс"-ийн хоёр лиценз дээр төр хувь эзэмших зэрэг агуулгаар хэлэлцээ хийж байгаа юм.
Одоогоор Засгийн газрын олон ажлын хэсгийнхэн "Менежментийн төлбөрийг 50 хувь бууруулсан" гэдгээс өөр онцлох тайлангүй сууж байна. Ялангуяа, хамгийн чухал хэлэлцээр болох зээлийн хүүг бууруулах талаар талууд шийдэлд хүрээгүй, хүндрэлтэй байгаа талаар Сангийн сайд З.Мэндсайхан хэлж буй. Тэгэхээр товлосон хугацаандаа багтаж тохиролцоонд хүрэх эсэх нь бүрхэг.
АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямаар ахлуулсан ажлын хэсэг
Оюу Толгой хэлэлцээрийн хүрээнд Ерөнхий сайдын 67, 68 дугаар захирамжаар хоёр ажлын хэсэг байгуулагдсан. Үүний нэг нь Г.Дамдинням сайдаар ахлуулсан менежментийн төлбөрийг бууруулж, олон улсын жишигт хүргэх үүрэг бүхий ажлыг хэсэг.
Тус ажлыг хэсэг Рио Тинто групптэй менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулж, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрсэн. Ингэснээр 2.2 тэрбум ам.долларын төлбөрийн зардал буурч, Монголын хүртэх өгөөж 1.5 тэрбум ам.доллароор өсөх юм.
Энэ "багахан" үр дүнгээр Н.Учралын Засгийн газар нүүр тахалж бас "цадчихаад" буй. Тиймдээ ч Ерөнхий сайд "Ард түмэндээ шинэ сайн мэдээ дуулгая. Засгийн газар дуусдаггүй яриаг дуусгахад олон сорилт хүлээж байна" гэх видео түлхэж байв.
Оюу Толгойн зээлийн хүүг бууруулах ажилд чиг үүргийн хүрээнд хамгийн их хамааралтай АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ч "Манай ажлын хэсэг үүргээ биелүүлчихсэн" хэмээн хэнхэлзэх болсон. Гэхдээ энэ бол өнгөрсөн, одоо, ирээдүйд Оюу Толгойгоос хүртэх ёстой өгөөжтэй харьцуулашгүй жижиг дүн.
З.Мэндсайханы ахалсан зээлийн хүүг бууруулах ажлын хэсэг
Оюу Толгойн зээлийн хүүг бууруулах чиглэлийн ажлыг хэсгийг Сангийн сайд З.Мэндсайхан ахалж буй. Тэрбээр энэ ажлыг Г.Занданшатарын Засгийн газраас буюу өмнөх сайд Б.Жавхлангаас хүлээн авсан. Тэрбээр нөхцөл байдал нэлээн хүнд, зээлийн хүүг бууруулах асуудал дээр талуудын байр суурь маш хатуу байгаа талаар ярьсан.
Өнгөрсөн сарын 12-нд Засгийн газар болон "Рио Тинто"группийн төлөөлөл Улаанбаатар хотноо уулзаж, хэлэлцсэн. Гэвч зээлийн хүүгийн асуудал дээр тохироонд хүрч чадаагүй. Энэ үеэр хөрөнгө оруулагч талаас шинэчилсэн хувилбараар санал тавьсан ч манай талын шаардлагад хүрээгүй учир ахин тооцоолол хийж танилцуулахаар болсон. Гэвч одоогоор шийдэлд хүрээгүй байна.
Харин Монголын талаас одоо байгаа зээлийн хүү LIBOR+6.5 хувь байгаа бөгөөд 2.2 хувь болтол бууруулах саналыг тавьсан ч Рио Тинто талаас уг саналыг хүлээж аваагүй.
Байгуулагдаад мартагдсан Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг
Оюу Толгойн гэрээг сайжруулах асуудалтай холбоотой өөр нэг ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярын ахалж буй. Тэрбээр засаг дамжиж, сайдын дээлээ сэлгэж өмссөнөөс хойш нам гүм болсон. Оюу толгойн сонсголын мөрөөр байгуулсан энэ том ажлын хэсгийг ч тэр түвшин рүү гээ татав.
Тодруулбал, Оюу Толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр УИХ-аас 120 дугаар тогтоол гарч, Засгийн газарт хэд хэдэн агуулгаар чиглэл өгсөн.
Угтаа Б.Энхбаяр дээр хоёр ажлын хэсэгтэй "хавсран" ажиллаж, Оюу Толгой жинхэнэ утгаараа монголчуудад өгөөжөө өгдөг, олон улсын жишигт нийцсэн түншлэл болгохын төлөө мэрийх учиртай. Гэвч таг чиг.
Одоогоос 17 жилийн өмнө буюу 2009 онд Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан. Тус компани зэсийн баяжмалаа экспортолж эхлээд 14 жил өнгөрлөө. Гэтэл Монголын ард түмэн ногдол ашгаа авч чадахгүй хэвээр байгаа юм. Тийм учраас Г.Занданшатарын Засгийн газрын үед төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох хатуу шаардлага тавьсан. Өнөөгийн Засгийн газар ч энэ байр сууриа бататгахыг зорьж байгаа юм.
Энд хөндөгдөж буй гол асуудал бол хэрэв зургаадугаар сарын 30-ны дотор амжилттай хэлэлцээр хийж, зээлийг хүүг шаардсан түвшинд хүртэл буулгаж чадахгүй бол яах вэ. Гэрээнд зааснаар зээлийн хүүг "хөдөлгөх" боломж долоон жил тутам гардаг аж. 2025 онд энэ хугацаа давхцсан тул гэрээг сайжруулах, хүүг бууруулах ажил өрнөсөн байна. Харин Рио Тинтотой тохиролцож, сунгасан хугацаа дуусахад таван өдөр үлдчихлээ.
Тус хугацаанаас наана Н.Учралын баг нааштай мэдээ дуулгаж чадах уу. Эсвэл Г.Дамдинням сайд "Хэлэлцээр үр дүнд хүргэхгүй бол ХҮРГЭНЭ" гэснээ биелүүлж дараагийн арга хэмжээгээ авах уу гэдэг харах үлдлээ.
Д.ХАДААН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоо л жинхэнэ үр дүнгээ харуулах цаг иржээ амжилт хүсье
Yaria hiih bol neg hereg harin Mongold ashigtai shiidel gargaj chadah ni hamgiin chuhal
Олон жил ярьсан асуудал учраас энэ удаа бодит өөрчлөлт гаргаасай
Bi neg l itgehgui bn suuliin odor hurtel sungaad daraa ni bas l shaltag garah vii
Хугацаа тулчихсан байхад бүх тал нь илүү идэвхтэй ажиллах хэрэгтэй дээ
Zeelee buuruulj chadval l irgeded iluu ashig medregdene busad ni daraagiin asuudal
Менежментийн төлбөр буурсан нь сайн ч үүгээр дуусах асуудал биш
Olon jil huleesen ur dung ene jil harah bolomj garah yum bol saihan l baina
Ямар ч байсан хэлэлцээр тасрахгүй үргэлжилж байгаа нь сайн талтай юм
Yag yamar tohiroo hiij baigaa ni il tod baih heregtei ard tumen medeh erhtei
Амлалтаа өгсөн бол биелүүлэх л хэрэгтэй шүү
Bi neg zuiliig oilgodoggui yaagaad dandaa iim asuudal olon jil urgeljildeg yum bol
Монголын тал илүү ашигтай нөхцөл авч чадвал бүгд л дэмжинэ
Ene udaa zugeer neg medeglel bish bodit geree baiguulj chadaasai gej husej bn
Хэрэв тохиролцоонд хүрэхгүй бол дараагийн боломжийг алдах вий дээ
Ингэж удаан хугацаанд хэлэлцээд үр дүн гарахгүй бол хүмүүсийн итгэл буурна
Зээлийн хүү бууруулж цаашлаад тэглэж чадахгүй бол Учрал гүлэгт ёстой хариуцлага тооцох асуудлыг утгаар нь хэрэгжүүлэх хэрэгтэй
Оюу толгойггос олж буй бүх орлогын 50 хувь баялгийн эзэнд, баялгийг олзворлон ашиглах Рио Тинтод 50 хувь тус тус ногдох шинэ гэрээ байгуулах үүргийг УИХ - аас Засгийн газарт өгөх нь шударга хуваарилалт байх аа. Монголчууд газар нутаг, баялгаа ашиг олох зорилгоор ирсэн Рои ТИнто - д хэрэг дээрээ өгч байна. Оюу толгойн орд газар бол ухаж төнхөх л төдийгөөр ашиглахаас өөрөөр хэрэглэхгүй талбай бус аа, харин ч асар их, тооцоолж, баримжаалж үнэлэх ч аргагүй баялаг төдийгүй хүн, амьтан таатай амьдрах, дэлхий даяар ховордсон газр нутаг таатай орчин. Доош нь ухаж хоосолж биш, дээш нь босгож ургуулж, сүндэрлүүлж, амилуулж чаддаг улс ухаж харьд зөөж, гаргахаас ч илүүгээр баялаг босгох нутаг юм шүү. Засаг төрийнхөн минь битгий амарчилж, өнөөдрийн амьдрал ахуй, өглөг, харамж, авлигаа бодож ажиллахаа зогсоогоосой. Эх ороноо, Монгол улс, Монгол гэгдэх нэрээ, нуруу тэнэгэр, шударгыг эрхэмлэж ирсэн дээд үеээ уламжилаач ээ. Ээ халаг хоохой.
Яагаад хөдлөхгүй байна гэхээр өөрсдөө Риогоос юм авч л байхгүй юу.