Чуулган: Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг ҮХЦ-ийн гишүүнээр томилох эсэх санал хураалт өнөөдөр болно
УИХ-ын дарга С.Бямбацогтын санал болгосны дагуу ҮХЦ-ийн гишүүнд Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нар нэр дэвшиж буй. Нэр дэвшигчдийг өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, асуулт асуусан. Хуралдааны цагт амжаагүй тул томилох эсэх санал хураалтыг өнөөдрийн чуулган руу шилжүүлсэн.
ҮХЦ буюу Монгол Улсын хуулийн ноён оргилд очихоор яригдаж буй тэд хоёул хууль хууль, шүүхийн байгууллагаар шалгуулж байсан нь анхаарал татаж буй.
Ж.Сүхбаатар бол УИХ-ын гишүүн бөгөөд Түгжрэлийн сайд асан. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга буюу сайдын ажил хашиж байгаад "Ногоон автобусны" гэх тодотголтой хэргээр ажлаа ч өгч, шүүх цагдаагаар явах болсноос хойш сураг алдарсан.
УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат тухайд АН-ын угшилтай. С.Зоригийн хэрэгжтэй холбоотйогоор бусдыг эрүүдэн шүүсэн гэх асуудалд орооцолдож явсан. 2026 оны хоёрдугаар сард буюу Н.Учралыг УИХ-ын даргаар томилогдох үед УИХ-ын Тамгын газрын дэд даргаар ирсэн. Үүнийг Н.Учралын татаас гэж харж болох ч АН, МАН-ын тохироо гэж үзвэл үнэнд дөхнө.
Г.Эрдэнэбат УИХ-ын тамгын газрын дэд даргаар, Ж.Сүхбаатар Ерөнхий сайд Н.Учралын зөвлөхийг хашдаг. Бүрэн эрхийн хугацаа нь дуусаад жил гаруй болж буй ҮХЦ-ийн дарга Г.Баясгалан, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Өлзийсайхан нарын оронд ийн нэр дэвшиж байгаа юм.
Д.ХАДААН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭРҮҮГИЙН ЯЛТАН НЭР ДЭВШҮҮЛСЭН УИХ ДАРГЫГ ОГЦОРУУЛАХ ЁСТОЙ
ЭРҮҮГИЙН ЯЛТАН НЭР ДЭВШҮҮЛСЭН УИХ ДАРГА ОГЦОРОХ ЁСТОЙ
Аль нэг улс төрийн намын өндөр тушаалтан байсан хүнийг ҮХЦ-д томилох нь буруу. Нам бус, туршлагатай, мэргэжлийн хүнийг томилох нь зохистой.