НИЙГЭМНийгэм мэдээ

Л.Ганбат: Түүхийн хичээлээр хоёр, Англи хэлээр 36 хүүхэд 800 оноо авсан

Боловсролын яамны ерөнхий боловсролын газрын дарга Л.Ганбат элсэлтийн шалгалттай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Боловсролын сайдын тушаалаар ЭШ-д дэмжлэг үзүүлэх баг байгуулж ажиллаж байгаа. Ажлын хэсэгт бүх аймаг дүүргүүдийн Боловсролын газрын дарга нар, яамны харьяа байгууллагын ажилчид, ЦЕГ, Тагнуулын газрын алба хаагчид ажиллаж байна. ЭШ холбоотой ерөнхий мэдээллийг нээлттэй өгч ажиллана. Өчигдөр /2026.06.25/ Монголын түүх болон Англи хэлний хичээлийн шалгалт зохион байгуулсан. Улмаар Монголын түүх хичээлээр улсын хэмжээнд 1,320 шалгуулагч шалгалтаа өгсөн ирц 87,2 хувьтай гарсан. Бүх шалгуулагчдын дүн оноо гарсан байгаа. Шалгалт өгсөн даруй анхны оноо гарна. Түүний дараагаар БҮТ шалгуулагчдын дүнг нэгтгэж хэмжээст оноог 24 цагийн дотор гаргаж шалгуулагчийн буланд байршуулна. Монголын түүх хичээлээр хоёр хүүхэд 800 оноо авсан.

Англи хэлний хичээлээр 33,200 сурагч шалгалт өгөхөөр бүртгүүлснээс 31,619 шалгуулагч шалгалтад орж ирц 95,2 хувьтай эхэлсэн. Улсын хэмжээнд 36 шалгуулагч 800 оноо авсан байна. Үүнээс Баянзүрх дүүрэг 8, Хан-Уул 6, Баянгол 5, Сүхбаатар 3, Сонгинохайрхан 2, Чингэлтэй 1 шалгуулагч тус тус 800 оноо авсан. Мөн өмнөх онд төгссөн гурван шалгуулагч 800 оноо авсан байна. Орон нутгаас Орхон 3, Завхан, Говьсүмбэр, Төв, Хөвсгөл, Дархан-Уул аймгаас тус бүр нэг сурагч 800 оноо авчээ. Элсэлтийн шалгалт хэвийн үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр Хими, Газарзүй, Нийгэм судлал гэсэн гурван хичээлийн шалгалт болно" гэлээ.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button