1024 бөх гурван өдөр барилдвал "найраа" хийх цаг л хожно
Энэ жил Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой тохиож буй. Улмаар 1024 бөх гурван өдөр барилдахаар болсон.
Тухайлбал, энэ сарын 10-ны өдөр хүчит бөхийн барилдааны 1-3 даваа, 11-ний өдөр 3-5 даваа, 12-ны өдөр 6-10 давааны барилдаан болох юм. Үүнийг Дархан аварга Н.Батсуурь тэргүүтэй бөхчүүд шүүмжилсэн. Энэ тухай Н.Батсуурь өөрийн цахим хуудаснаа "Бөхчүүдийн эрх ашиг гэж байна уу. Гурван өдөр барилдах амар гэж боддог юм байх даа. 1024 бөх өмнө барилдаж болоод л байсан" хэмээн бичжээ.
Мөн спортын сэтгүүлч С.Шижирбат "Бөхийн өргөөнд 256 бөхийг нэг өдөрт барилдуулж ирсэн. Наадам "найраа"-тай юм чинь гурван хоног сунжруулж байснаас хоёр хоногтоо багтаах нь зөв. Бөхчүүд хоёр өдөр наранд халах гурван өдөр наранд халах ялгаатай. Тулсан газар нэг давааг ч "найр"-аад гар амар давах маш их нөлөөтэй байдаг. 11-ний өдөр тавын давааг дуусгах хувилбар яригдаж. Ингээд ч ялгаагүй шүү дээ. Бүтэн хоног байхад 12-ны өдрийн 6, 7 , 8-ын даваануудын найрааны зохиолыг тухтай гэгч нь хангалттай зурчихна. 12-ны ганц өдөртөө багтаахаар найрааны мөнгөндөө тохирох тохирохгүй асуудлууд гардаг, яс үзээд явчихдаг барилдаанууд ч байдаг юмаа…" гэсэн юм.
Тэгвэл нөгөө талаас Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Н.Номтойбаяр "Зарим нэгэн бөх над руу мессеж бичээд байгаагаа больчих. Бөхчүүд яагаад гурван өдөр барилдахыг эсэргүүцээд байна вэ гэвэл аймгуудын наадам долоодугаар сарын 9-нд болдог. 10-нд бөх эхлэх учраас аймгийн наадамд улсын цолтой бөх барилдаж чадахгүй болчхоод байгаа юм. Улсын цолтой бөхчүүд аймгийн наадамд очоод сумын цолтнуудаа “арчаад”, зохион байгуулалттай аймгийн арслан төрүүлдэг биз дээ. Манай бөхчүүд бодож сэтгэхийн хувьд манай улс төрчдөөс илүү шүү дээ" гэлээ.
Харин Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав дараах байр суурийг илэрхийлсэн. Тодруулбал, "Долоодугаар сарын 10-ны өдөр хүчит бөхийн барилдааны нэгийн даваа барилдаж 11-ний өдөр хуульд заасны дагуу Есөн хөлт цагаан тугаа зална. Баяр наадмын нээлтийн ажиллагааны дараа бөхийн барилдааны 3-5 даваа явагдана. Харин 12-ны өдөр 6-10 н даваа болно. Өмнө нь 2022 онд 1024 бөх барилдахад 12-ны өдрийн 08:00 цагаас 23:00 цаг хүртэл нийт 15 цаг барилдсан. Улмаар, үзүүр түрүүний барилдааны өмнө бөхчүүдийн шөрмөс татах, бие тавгүйтэх зэрэг хүндрэлүүд гарч байсан. Мөн барилдааны дараах арга хэмжээ шөнө дунд зохион байгуулагдах төвөгтэй асуудлууд үүсдэг" гэсэн юм.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үзэгчдийн хувьд ч хэт сунжирвал сонирхол буурна
Шударга барилдаан л хамгийн чухал
Tsag hugatsaa ih boloh tusam yarih yum ih bolno
Uzej baigaa humuusiin sanal ch bas chuhal
Бөхөө улс төрөөс хол байлгавал дээр дээ
Бөх гэхээр л хэрүүл, маргаан, найраа, будилаан
3 өдөр болгосноор найраа багасах биш ихсэх вий дээ
3 odor bolgood l shudarga bolno gej baihgui dee
Бөхчүүдийн эрүүл мэндийг бодож байгаа бол зөв шийдвэр байж магадгүй
Nairaa gedeg yariag neg musun zogsooh heregtei
Buhchuud ch amrah heregtei shuu
Найраа байдаг бол хэд хоног ч барилдсан ялгаагүй
Гурван өдөр болно гэхээр зардал ч нэмэгдэх юм
Yag yamar shaltgaanaar 3 odor bolgosniig oilgosongui
Nairaa baihgui bol heden odor ch yalgaagui
Нэг сул даваа нэмээд , хор найруулах хоног нэмж өгөөд байхад энэ жил цол авч чадахгүй бол ёстой хохь л болно доо.
Хамгийн эмзэглэм зүйл бол давааны наймаачин авилгачид нөгөө сүртэй харуулынх дундуур гарч 9 хөлт цагаан тугийг тойрч бузарладагт байгаа. Монгол өөдлөхгүй байгаагийн бас нэг ёр билиг байх магадлалтай
PISDAA GJ 512 OO L BARILDUUUL
Заавал найраа хийх ёстой юу.
Мангаржав, Увсын хар 2т найраа-хорлол хийх боломж их болно доо! Уран мэх, Эрч хүчээрээ шалгаран түрүүлсэн бөхийг... тэд алдарт ДОПИНГ хороор гутааж, нам дарах л байхдаа.
Тэр Сүхбаатар аймгийн хурц арслан Өсөхбаярыг барилдуулаачээ! Тэр бөхийн салбар хорооны дарга гэнүү нэг балай нөхөр барилдуулахгүй ч гэх шиг, Арбитрын шийдвэрийг хардаж байна ч гэх шиг Тэр одоо хэн бэ Арбитрын шийдвэрээс давуу эрхтэй. Харин ч тэр эргүү чинь Өсөхбаярын өрсөлдөгч нараас "юм" авчихсан юм бишүү би хардаж байна миний хардлага түүнийхээс үндэслэлтэй. Допинг хэрэгээгүй ээ гээд шийдвэр гарчихсан байхад. Түүний хар, хорынх нь шийдвэр гараагүй, гарах ч үгүй биз. Хуулиа дагамаар байна, хар, хорыг дагамааргүй, өөхшүүлмээргүй байна !!!
Утга, учирлаа алдах нь ээ. Тэр балай нөхрийг зайлуулаад байранд нь тавьмаар байна хаанаас хэн ухаж гаргаж ирсэн муу Гөлөг вэ?
Тархи нь өтсөн юмнууд дандаа буруу талаас нь харна хэдэн ч өдөр барилдсан яадын
3 хоног барилдаж болноо олон юм бүү донгосцгоо